Хоёр нэр дэвшигчээ ҮЛ ТООСОН Л.Оюун-Эрдэнийн Засгийн хувь заяа ОНХОЛДОЖ мэдэхээр байна!!!
З.Батхуяг
Нийтлэл
/
1 жилийн өмнө

Цаагуураа түс тас тохиролцож, гар хөлөө барилцсан гэвчиг наанаа нөхцөл байдал улам эгзэгтэй болоод буйг хэн хүнгүй л харж байна. МАН-ынхан муудалцахаараа дотроосоо чимээ гаргахгүйгээр түлхэлцдэг “ёргүй нам”. АН-ынхан бол ёо ёо, үхлээ хатлаа гэж эхлээд эдээчин, уугаачин, хулгайч, зэлгийчдээ тулаад ил цагаан гараад ирдэг “ёозгүй авиртай” этгээдүүд.

Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийн хувь заяа ХУТГАНЫ ИРЭН ДЭЭР БАЙНА. АН-ынхан нөхөн сонгуульд хамаг анхаарлаа хандуулж, гишүүн болчих боломжтой хоёр БААТРЫГАА СОЙЧИХСОН. Түүгээр үл барам хоёр хэсэг байсан намаа ч нэг малгай доор нэгтгээд амжиив. Тэрчлэн “ОДОО БОЛЛОО” хэмээх нэртэй улстөрийн том жагсаал хийхээр болсон. Хүчгүй болж, эвдэрч, хагарч байсан АН буцаад эвлэрч, цугларч, нэгдэж хүчээ нэгтгэв. Эвтэй байхдаа хүчтэй гэж үг бий. Энэ нам нэг доошоо орохоороо яаж хүүхэд нохойн доог болдгыг С.Эрдэнэ биеэрээ үзүүллээ. Гурван хүн өрсөлдсөн сонгуульд ДӨРӨВТ орно гэдэг бол АН-ын хувьд эмгэнэл байсан гэдгийг нийтлэлч Б.Баабар гуай тодотгосон нь лавтайяа үнэн.

Сөрөг хүчин ингээд нэгдээд хүчирхэгжээд, эрх баригчдад тавих шаардлага өндөрсөж, хяналт чангараар ирэхээр Засгийн газар хүссэн хүсээгүй ЭВГҮЙ БАЙДАЛД орчихлоо. АН сул байх нь уг нь Засгийн газарт хэрэгтэй ч Монгол улсад эрх баригч намаасаа ч илүү хортой. Тийм учраас сөрөг хүчин чанга байх нь том шүүлтүүр болдог. АН бол яах аргагүй Монголын улстөрийн гол тоглогч нам. Л.Оюун-Эрдэнэ яагаад хувь заяа нь онхолдох хэмжээнд байна вэ гэхээр МАН-ынхан бодлогоороо нөхөн сонгуульд өрсөлдөж буй Э.Батшугар, Ц.Идэрбат хоёрт намын дэмжлэг үзүүлэхгүй байгаа явдал. Та нар үнэхээр эр улс мөн юм бол өөрсдөө энэ сонгуульдаа оролцоод ял, чадахгүй бол дахиж өрсөлдөхгүй шүү хэмээн намаас өгч буй сануулга ч байж болох.

Хотын МАН-ын хороо л лав Энхбаярын Батшугарт тийм ч таатай хандахгүй байгаагаа эс үйлдлээрээ тодорхой харуулж байна. Хотын дарга нарын хэвлэлийн хурал дээр Д.Сумъяабазар даргын хэлсэн үг ч дэмжихгүй гэдгээ илт илэрхийлэн өнгө аястай байсан. “Төр Засгийн бодлого уялдаа холбоотой байх ёстой. Э.Бат-Үүл даргын эхлүүлсэн гэр хорооллын дахин төлөвлөлт үргэлжилнэ. Найрсаг Улаанбаатар гэдэг нэршил байх ёстой” гэж хэлсэн үг нь цаад утгаараа Сонгинохайрханы нөхөн сонгуульд өрсөлдөж буй Э.Бат-Үүлийг дэмжиж хэлсэн үг гэж ойлгогдоно. Яг нөгөө Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулгад зориулж У.Хүрэлсүхийн хэлсэн “НААДАМД ЗӨВХӨН МОНГОЛ МОРЬ УРАЛДАХ ЁСТОЙ” гэдэг шиг л боллоо. Угаас МАН, МАХН хоёр нэгдсэнд Д.Сумъяабазарын бүлэг дургүй байсан гэдэг. Тэр ч утгаараа МАН-д бэлтгэгдсэн Н.Алтаншагай, Ж.Сандагсүрэн, С.Мөнхчулуун гээд залуучуудыг дээрэлхээд тохироогоор гараад ирсэн Э.Батшугарт тэр дургүй байх нь ойлгомжтой бөгөөд дэмжихгүй байх нь ч зөв. Тэр намын бодлогоо дагасан уу, дагасан. Э.Батшугарыг дэвшүүлсэн үү, дэвшүүлсэн тэгээд л болоо. Өөр зүйл хэрэггүй.

Хан-Хэнтийн нөхөн сонгуульд аймгийн Засаг дарга Ц.Идэрбат нэр дэвшиж байгаа. Тэр ч эхэндээ дургүй байсан. Гэвч дархан аварга Б.Бат-Эрдэнэ өөрийн хүнээ дэвшүүлэн зайлуулах арга хэмжээ авахаар зүтгүүлсээр байгаад нэр дэвшүүлэв. Ц.Идэрбат Б.Гарамгайбаатарт ялагдвал аймгийн Засаг дарга гэсэн албан тушаалаа ч өгнө. Түүний оронд Ерөнхий сайдын хүн очих нь гарцаагүй. Уг нь авлигын хэрэгт нэр холбогдож, шалгагдаж явсан Н.Энхбаатар гэх залууг МАН-ын залуучууд дэмжиж байсан ч Ба аваргын хор айхтар хүчтэй гүйж заалнаас ч нэрийг нь дэвшүүлээгүй юм даг. Тэгэхээр нэг нүүдэл байх нь. Хоёр тэрбумын үнэтэй “Андлалын өргөө”-г нь хамгаалж чадалгүй нураалгасан зэрэг сөрөг асуудлууд үүссэн учраас Л.Оюун-Эрдэнэ Ц.Идэрбатыг дэвшүүлэн зайлуулах арга хэмжээ авч байгаа нь илт. Та бүхэн анзаарч байгаа бол Б.Бат-Эрдэнэ аваргаас өөрөөр Хэнтийг зорьж байгаа хүн алга. Тэгэхээр өсгөж өндийлгөсөн улстөрийн угсаа залгамжлагчаа эцсээ хүртэл улаан цээжээрээ хамгаалахаас өөр арга аварга гишүүнд үлдээгүй бололтой. Ерөнхийлөгч нь очиж уул хангай тахьсангүй, Ерөнхий сайд нь очиж попорч орилсонгүй.  

Тэгэхээр энд нэг зүйл байна!! МАН-ынханд дахин хоёр суудал хэрэггүй гэсэн үг. Хоёрт, Э.Батшугар, Ц.Идэрбат хоёр ялагдах нь МАН-ынханд Засгийн газраараа оролдох том сэжүүр болно. Учир нь одоогийн Ерөнхий сайд бол МАН-ын дарга байдаг. Тэгэхээр бага гэлтгүй улстөрийн сонгуульд хайхрамжгүй хандаж буй энэ хандлага нь эргээд Л.Оюун-Эрдэнэд л ГАЙ БОЛНО.

Гуравт, Дарханы замыг дуусгаагүй, Таньжень боомтод ачаа бараа гацаасан, Замын-Үүдэд ачаа бөөгнөрөн зэрэг шалтгаанаар хэл аманд өртөөд буй Л.Халтар, Бензины нөөц хадгалж чадалгүй иргэдийнхээ сэтгэлзүйгээр тоглосон, татан авалт хийж чадаагүй зэрэгт буруутгагдаж буй Г.Ёндон сайд, Шонхор шувууг дураараа зарж буй, Хууль зөрчиж дархан цаазат газрыг нүүлгэсэн гэх зэрэгт нэр холбогдоод буй Н.Уртнасан сайд, Соёл урлагийг хөгжүүлэх сангийн мөнгийг зүй бусаар зарцуулсан, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тэмдэглэх нэрээр 10 тэрбум төгрөгөөр гараа угаасан, хууль зөрчиж яамныхаа төрийн нарийнийг хүчээр томилуулсан гэх мэт ХУУЛИАС ДАВСАН ШИЙДВЭР гаргасан Соёлын сайд Ч.Номин нарт хариуцлага тооцохтой зэрэгцээд Ерөнхий сайдын суудал ч ганхах нь.

Дөрөвт, Энэ засгийн газарт эрх мэдэл дутаагүй, мөнгө ч дутаагүй, сэтгэл л дутаж байна хэмээн Н.Энхбаяр, Ж.Сүхбаатар нарын хуульч гишүүд зарчмын байр сууриа илэрхийлсээр байгаа. Тэгэхээр Т.Аюурсайхан, Ц.Даваасүрэн нарын гомдогсдын бүлэг үйл ажиллагаагаа эрчимжүүлж Л.Оюун-Эрдэнэд анхааруулга өгөх нь тодорхой болов. Дайран дээр давс гэгчээр 10 дугаар сары 01-нд Сөрөг хүчнийхэн “ОДОО БОЛЛОО” нэртэй жагсаал хийнэ гэсэн. Тэр жагсаалын ард МАН-ын зарим нөхөд байхыг ч үгүйсгэхгүй. Улстөрч гэдэг бол эрх ашгийн төлөө нэгнийхээ нухаж байж ч мэдэх тийм туйлбаргүй хүмүүс.

Товчхондоо Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувь заяа ийм учраас л ХУТГАНЫ ИРЭН ДЭЭР байгаа шүү дээ!!! Хэрхэхийг тэр өдрийн тэнгэр л МЭДЭЖ ДЭЭ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
1 жилийн өмнө
66.181.161.37
ЗАСАГТӨР ТОГТВОРТОЙ АЖИЛАХ НЬ ЗӨВ ЮМ БАЙГАА НЬ ДАХИН ЭМХЛЭХ ГАЖ БӨӨН АЖИЛ БОЛНО ЭНЭ ЁРӨНХИЙЛӨГЧ ЁРӨНХИЙ САЙД ХОЁР ТИЙМ ИХ НҮГЭЛТЭЙ ХҮМҮҮС ЮМ УУ САЙХАН ДЭМЖЭЭД УРАМ ЗОИРОГ ӨГӨӨД ЯВЧИХ ЮМСАН ХҮМҮҮСЭЭ БИЕ БИЕЭ ХАЙРЛА.
Зочин
1 жилийн өмнө
64.119.24.157
за Одоо МАН муу за бас мууха байж За тийм бол солиод Зүгээр АН ыг гаргачих юмуу Яах өол Хоорондоо хэрэлдээд бүүр алийгаа алдах юм биш биз Эсгүл Найдалаа г гаргавал юм дээрдүүлж чадах уу За эсгүл Гантулга гуай г гаргая Өөрчлөлт хийж чадах уу Ганц хүн яах бол МАН ынхан Гантулга гуайг маань хэлсэн үгэнд нь орох болов ууДэмжлэг ямар байх бол Ер нь Одоо МАН ыг хариуцлагыг нь үүрүүлсэн нь дээр юм биш үү Батшугар маш даруухан банкны нарийн мэдлэгтэй залуу Тэр зүгээр банкнуудын энэ мөнгө хүүлдэг шулдаг тогтолцоог л халья өөрчлөе гээд байгаа хүн Хор найруулаад гүйгээд байх зан байхгүй мөрөөрөө залуу даа Банкуудын гэдэс дотрыг уудлаад өгөх хүн шүү
Зочин
1 жилийн өмнө
139.5.219.228
Оюун-Эрдэнэ ерөнхий сайдын эрэмбэний ч хүн биш, угаасаа чадахгүй, чадал мэдлэг нь ч хүрэхгүй. Ерөнхий сайд гэдэг хүн чинь нийгэм эдийн засгаа өнгөрсөн ирээдүйтэй нь мэрэгжлийн нүдээр харж чаддаг, ш/ ухаанч , бодлого зохицуулалтыг хийж чаддаг хүн байх ёстой. Оюун-Эрдэнэ бол сайхан попорч ярьж чадна өөр чадах юм түүнд байхгүй. Хувийн сонирхол ихтэй. Түүнийг сайн мэддэг нутгийн нэгэн хүн анх ЗГХЭГ-н даргаар томилогдож байх үед хэлж байсан үнэн л байсан бна гэж бодогдоод хүрч байна.
Зочин
1 жилийн өмнө
139.5.219.228
Энэ засаг огцрох болзлоо аль эрт бүрэн хангасан шүү. Хэрвээ М.Энхболд ерөнхий сайд байгаад Оюун-Эрдэнийн хийсэн үйлдлүүдийг гаргасан бол Оюун-Эрдэнэ гишүүн яаж довтолж доромжилж чичирч байх байсан болдоо. Одоо өөрөө болохоор ямарч гэм хийгээгүй юм шиг албан тушаалдаа зууралдаад янз бүрээр оролдоод л гүрийгээд байгаа биз дээ. Мөн Соёлын сайд гэж эрхийн тэнэг нэг хүүхэн бна, БОАЖЯ-ны сайд гэж бас нэг юм бна, тэгээд олон ажлаа мэдэхгүй сайд нартайгийг нь харсан ч ерөнхий сайдын өөрийнх нь байж байгааг харахаар яанадаа гэхээс өөр юу гэх вэ дээ? МАН-д ингэж боловсон хүчингүй болчихсон юмуу аль эсвэл ...
Зочин
1 жилийн өмнө
139.5.219.228
АН-н Засаг бол бүүр бүтэхгүй. Гэхдээ МАН-н дотор чинь Оюукагаас нь арай илүү мэрэгжлийн өндөр боловсролтой. Өөрөөр хэлбэл ерөнхий сайдын эрэмбэтэй хүмүүс зөндөө байгаа шүү дээ. Тэднээсээ тавихгүй юу? Эрх барих нам дотроо сольж болно шдээ. Тогтвортой байлгаж байгаа нь гээд юуч хийж чадахгүй юмнуудыг байлгаж цаг үрж байснаас сольсон дээрээ.
Зочин
1 жилийн өмнө
66.181.161.39
Ухаантай царай гаргаад яриад байдаг. Ярьсан нь ажил болдоггүй нэг хүн байнаа
Зочин
1 жилийн өмнө
122.201.31.102
10 жил их дээд сургууль цэцэрлэг коллежийн хичээлийн байр, багш нар, оюутны байр үнэндээ голомт болсон.Багш нар нь өөрсдөө коронатай хичээл зааж бна каранталаачээ энэ жилдээ
Ганбаатар
1 жилийн өмнө
66.181.161.88
Би ОюунЭрдэнэд итгэж байгаа одоо ч хэвээр , бидний тогтворгүй ааш араншин өнөөгийн луйварчидийн эрчийг нэмсэн үнэнтэй одоо тогтвортой зогсож байж гадна дотоныхоны идэш болохгүй гэж ойлгосон, угаас нас ч хүрэхгүй нь ээ, хүчтэй бай!
Zailuulah hun 2 bna...
1 жилийн өмнө
193.201.126.97
MANd zailuulah etgeed 2 bna. Yun turuund ene Oyun-Erdene, mun yeronhii nariin buchgiin darga Amarbayasgalan 2 bga yum. Uul humuus in ih buruu, medleg bolovsrol baihgui. Neg ni nuuren deer dovchignood nogoo hoshignii ard hor hutgadag 2 ul buteh etgeed bga yum. Ene 2 huhaig MAN hodooniih yum, yadarsan yum geseer demjij tulj gargaj irsen ni nogoo 2 ni osohiin olon ni otlohdoo arilaagui shunaliin tiip bolj taarch bna. MAN seheeten garaltai bolovsroltoi, setgeltei, iherhej, tomrood baidaggui gaigui zaluusaa odoo gargaj ireh tsag bolson. Ene 2 guilgachin setgelgeetei novshiig uter turgen zailuulj namiinhaa erhiig gartaa avtsgaa zaluusaa. Esvees ene niigem, uls oron, ard tumen chin ulam l ih shavart shigdej suid boloh ni bna... No Oyuk, No Bayasaa. 2 hoyor nohor l MAN, uls ornii hogjild balag tarij bgaa shuu...
Зочин
1 жилийн өмнө
66.181.177.121
Tөрмөл дарга удирдагч гэж байдаггүй итгэл үзүүлээд томилсон бол түшиж тулаад зааж завлөөд хүн болгон бүхнийг чадагч мэдэгч байх албагүй биздээ
мэргэн
1 жилийн өмнө
66.181.177.121
Агуу удирдагч тэр бүр төрмөл байдаггүй байх итгэл хүлээлгээд томилсон бол тал талаасаа дэмжээд мэдэхгүй чадахгүй зүйл алдаа оноог хэлээд хамтраад дэмжээд байвал засаг төр тогтвортой ард иргэд амгалан байж зовлон зүдгүүрийг давна
мэргэн
1 жилийн өмнө
66.181.177.121
Агуу удирдагч тэр бүр төрмөл байдаггүй байх итгэл хүлээлгээд томилсон бол тал талаасаа дэмжээд мэдэхгүй чадахгүй зүйл алдаа оноог хэлээд хамтраад дэмжээд байвал засаг төр тогтвортой ард иргэд амгалан байж зовлон зүдгүүрийг давна
мэргэн
1 жилийн өмнө
66.181.177.121
Агуу удирдагч тэр бүр төрмөл байдаггүй байх итгэл хүлээлгээд томилсон бол тал талаасаа дэмжээд мэдэхгүй чадахгүй зүйл алдаа оноог хэлээд хамтраад дэмжээд байвал засаг төр тогтвортой ард иргэд амгалан байж зовлон зүдгүүрийг давна
мэргэн
1 жилийн өмнө
66.181.177.121
Агуу удирдагч тэр бүр төрмөл байдаггүй байх итгэл хүлээлгээд томилсон бол тал талаасаа дэмжээд мэдэхгүй чадахгүй зүйл алдаа оноог хэлээд хамтраад дэмжээд байвал засаг төр тогтвортой ард иргэд амгалан байж зовлон зүдгүүрийг давна
Зочин
1 жилийн өмнө
202.9.40.127
Ер нь нөхөн сонгуультай ч нэх их хамаарахгүй. Оюун-Эрдэнийг огцруулах хэрэгтэй. Энэ нөхөр улс орноо урагш нь хөдөлгөж чадахгүй нь ойлгомжтой юм чинь байлгаж хайран цаг алдаад яадаг юм МАН-д энэ хүнээсээ дээр хүмүүс зөндөө л байна ш дээ.
Зочин
1 жилийн өмнө
150.129.142.238
Оюун-Эрдэнэ зайлоо айл гэр болж тоглохоо, монгол хүн амь нас хамгийн эрхэм
иргэд олон түмэн
1 жилийн өмнө
103.212.116.228
Хаашдаа л онхолдохоос хойш газар гэсгэлэн байхад онхолдвол гэмтэл нь бага байх болуудаа
ҮНЭН ХААНА БАЙНА
1 жилийн өмнө
202.126.88.72
Батшугар , Идэрбат хоёр ялах нь тодорхой
ҮНЭН ХААНА БАЙНА
1 жилийн өмнө
202.126.88.72
Батшугар, Идэрбат хоёр ялна
ҮНЭН ХААНА БАЙНА
1 жилийн өмнө
202.126.88.72
Батшугар, Идэрбат хоёр ялна
Зочин
1 жилийн өмнө
139.5.218.174
Төр засгаа харж явсаар олон хүн ковидоор үхэж байна. МАН-д хариуцлага тооцооч!