Н.Уртнасан: Өнөөдрийг байдлаар нийтдээ АРВАН ЕСӨН аймагт 171 агнуурын БҮС байна
Д.Лхам
Үйл явдал, Ярилцлага
/
3 сарын өмнө

 Манай улс найман төрлийн ан амьтныг агнах зөвшөөрөл олгодог. 2020 онд коронавирусийн нөхцөл байдалтай холбоотойгоор ховор ан амьтныг агнуулаагүй. Харин энэ жил Засгийн газраас тогтоосон тоогоор буюу 100 угалз, 120 тэх, 60 халиун буга, 40 бор гөрөөс, 160 цагаан зээр, агнуурын шувуу 250 хүртэлх тоогоор агнах зөвшөөрлийг олгоод байна. Харин тул загас 540 хүртэлх тоогоор барьж буцаан тавих зөвшөөрөл олгосон бол зэрлэг гахай агнах зөвшөөрлийг энэ жил олгоогүй байна. Ховор ан амьтдын агнуурын зөвшөөрөл, орлогын асуудлаар БОАЖ-ын сайд Н.Уртнасангаас тодрууллаа.

- Ан амьтныг агнах зөвшөөрлийг энэ жил тогтоосон тоонд олгоод буй. Энэ талаар мэдээлэл өгөөч? 

-Амьтны нөөцийг зүй зохистой ашиглах, хамгаалах тухай, амьтны тухай хууль 2012 онд шинэчлэгдэн батлагдсан. Энэ хуулийг мөрдөж ажиллаж байгаа. Үүнтэй холбоотой 7 эрх зүйн актыг мөрдөн ажиллаж байгаа. Монгол Улсын засгийн газрын 93-р тогтоолоор батлагдсан ховор ан амьтан агнах, барих, зөвшөөрөл олгох, тусгай журмаар зохицуулагдаж байна. 2012 оноос өмнө Монгол орны нийт газар нутгын 70 орчим хувь нь агнуурын бүс байсан. Энэ шинэчлэгдэн батлагдсан хуулиар агнуурын бүсүүдийг тогтоож өгсөн. Өнөөдрийг байдлаар нийтдээ арван есөн аймагт 171 агнуурын бүс байна. Нийтдээ бид нар Угалз тахь, бор гөрөөс, цагаан зээр, халиун буга зэрэг найман амьтанд болон тул загасанд тусгай зөвшөөрөл олгож байгаа. Тул загасыг сонирхлын жуулчдад, агнах биш барих зориулалтаар олгож байна.

-Ан амьтны нөөцийн судалгааг хэрхэн гаргадаг вэ? 

Энэ агнуурын бүсүүдийг тухайн орон нутгын иргэн аж ахуй нэгжүүдэд менежментийг нь хариуцуулж өгсөн байгаа. Менежмент хариуцаж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүд тухайн жилийнхээ, ан амьтны нөөцийн судалгааг тогтоож гаргадаг. Жил болгон засгийн газраас тогтоосон тоо толгойн мэдээллийг харж тогтоодог байгаа.  Цаашдаа бид 2013 оны 93-р тогтоол дээр өөрчлөлт оруулах нэн шаардлагатай болжээ гэдэг нь харагдаж байна. Яагаад вэ гэвэл амьтантай холбоотой янз бүрийн ташаа мэдээлэл газар авсан. Амьтны тоо толгойн хэмжээг  2021 онд хэвлэлүүдээр гараад байгаа шиг эрс өсгөсөн зүйл огт байхгүй. 2018-2019 оны дүн мэдээгээр авахад 7.5 тэрбум төгрөгийг орон нутгийн төсөвт төсөвлөсөн байгаа. 2018 оны үнийн дүнгээсээ 1.8 тэрбум төгрөгөөр илүү орлого төвлөрсөн байгаа.  Цаашдаа бид үнэ үнэлгээ тоо толгойн хэмжээн дээр ямар арга хэмжээ авах вэ гэдэг БОЯ-ны байр суурь тодорхой байгаа. 2011 оны үнэлгээг өөрчлөх шаардлагатай гэж үзэж байна.

Б.Болортуяа


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.