“Эрдэнэс Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захиралаар Н.Цэрэнбат томилогдов
.
Үйл явдал
/
1 жилийн өмнө

Өнөөдөр /2021.10.01/ “Эрдэнэс Оюу толгой” ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурал болов. “Эрдэнэс Оюу толгой” ХХК-ийн дүрмийн 5.1-д заасны дагуу тус компанийн Хувьцаа эзэмшигчийн бүрэн эрхийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл хэрэгжүүлдэг.  “Эрдэнэс Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирлыг томилох, чөлөөлөх асуудал нь Хувьцаа эзэмшигчдийн бүрэн эрхэд хамаарч буйтай холбогдуулж “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж буй нь энэ юм. Хурлаар “Эрдэнэс Оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захиралд Ц.Түмэнцогтыг үүрэгт ажлаас чөлөөлж  Н.Цэрэнбатыг томилов.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.