"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд батлан хамгаалах салбар, зэвсэгт хүчнийхэн нэгдлээ
Д.Лхам
Үйл явдал, Нийтлэл
/
3 сарын өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд Батлан хамгаалах яам, түүний харьяа байгууллагууд, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Төрлийн цэргийн командлалууд, Барилга-инженерийн цэргийн удирдах газар, Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиуд туйлын идэвх зүтгэлтэй хамрагдаж байна.
Зэвсэгт хүчний мод үржүүлгийн төвд зохион байгуулсан нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх, бэлтгэл дэслэгч генерал Ц.Тогоо, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Д.Ганхуяг, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, хурандаа С.Ганбямба, Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал С.Дашзэвэг нарын хүндэт зочид оролцлоо.
 
Нээлтийн ёслолын ажиллагааны эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх, бэлтгэл дэслэгч генерал Ц.Тогоо үг хэлсэн бөгөөд тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг манай улсын төрийн байгууллагууд, аж ахуйн нэгжүүд, иргэд талархан өргөн хүрээтэй дэмжиж байна. Түүний дотор Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн чухал үүрэг, оролцоотой байж, олон бүтээлч ажлыг санаачлан хэрэгжүүлж буйд талархаж байгаагаа онцолсон юм.
Мөн БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Д.Ганхуяг, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, хурандаа С.Ганбямба нар Батлан хамгаалах, Зэвсэгт хүчинд мод тарих, ургуулах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлууд, цаашид төмөр зам, авто зам дагуу болон онцгой шаардлагатай газар, районд мод тарих, арчлах, ургуулах чиглэлээр хийх ажлуудын талаар дэлгэрэнгүй мэдээллийг хийлээ.
 
Энэхүү нээлтийн ёслолын дараа Зэвсэгт хүчний Жанжин штаб, Батлан хамгаалахын төв архив, ЦДБЭЧ, "Багабаян" ТӨҮГ, "ТВ5" телевиз, МЦНХ-ны удирдлага болон бие бүрэлдэхүүний төлөөлөл хөтөч нарын хамтаар хариуцуулан өгсөн газруудад мод тарих ажилд идэвхтэй хамрагдсан юм.
Энэ ажил цаашид ч үргэлжилнэ.
Хурандаа Б.ОТГОНБАЯР

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.