“Оюу толгой” компанийн дэмжлэгтэйгээр 15 ортой эмнэлэг барихаар боллоо
Д.Лхам
Үйл явдал, Нийтлэл
/
3 сарын өмнө

"Оюу толгой" компанийн хөрөнгө оруулалттай "Говийн Оюу хөгжлийг дэмжих сан"-гийн 3,014,716,561 төгрөгийн санхүүжилтээр Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумд 15 ортой эмнэлгийн барилга барихаар боллоо.

Барилгын гүйцэтгэгчээр “Эвт цахирал” ХХК ажиллах бөгөөд 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. “Оюу толгой” компани нь “Эрдэс баялгаас эрдэм мэдлэг, ур чадвар, үнэт зүйлс бүтээлцэнэ” гэсэн эрхэм зорилгынхоо хүрээнд орон нутгийн тогтвортой хөгжлийг дэмжих зорилгоор Өмнөговь аймаг, тус аймгийн Ханбогд сумтай Хамтын ажиллагааны гэрээтэй бөгөөд гэрээний хэрэгжилтийг зохион байгуулах үүрэг бүхий “Говийн Оюу хөгжлийг дэмжих сан” ТББ-ыг үүсгэн байгуулан 6 дахь жилдээ ажиллаж байгаа.

“Оюу толгой” компани Хамтын ажиллагааны гэрээний дагуу жил бүр таван сая ам.доллартай тэнцэх төгрөгийг “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-гаар дамжуулан олгож, өнгөрсөн хугацаанд нийт 66 тэрбум төгрөгөөр 250 төсөл хөтөлбөрийг сангаас санхүүжүүлэн, амжилттай хэрэгжүүлээд байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.