Халтар цаасны төлөө харийнханд ЭХ ОРОНОО зарах хууль санаачилсан Хассуурийн ГАНХУЯГТ ХАРИУЦЛАГА ТООЦЪЁ!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
8 сарын өмнө

“Миний нутгийн газар шорооноос бурхан гуйсан бүү өг” хэмээн Галдан хаан заригдсан нь бий. Энэ үгийг Монгол хүн бүр, ялангуяа “ЭХ ОРНОО ХАРИЙНХАНД ЗАРАХ” хуулийн төсөл санаачилсан Хассуурийн Ганхуяг мэт гишүүдийн ЯС МАХАНД ШИНГЭТЭЛ хэлэх ёстой. Хулгай хийсэн хүний толгойг тасалдаг цаазын хууль байсныг ч сануулахад илүүдэхгүй биз ээ. Дарханаас сонгогдсон Г.Дамдиннямтай нийлж Хөгжлийн банкнаас 33 “ТЭРБУМ ТӨГРӨГ” лоббидож авсан ХЭРЭГ нь чимээгүй болоод замхарчихлаа.  Хулгайн хэргээ арай гэж намжаасан Х.Ганхуяг тэргүүтэй гишүүд “Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл нь олны шүүмжлэлд автаж, хуурай өсвөнд галт тавьсан шиг хоромхон зуур дүрэлзлээ.

Хятадуудыг үзэн яддаг Монголчуудад энэ хуулийн төсөл нь ёстой л ҮНДСЭРХЭГ ҮЗЛИЙГ НЬ ӨДӨӨСӨН жинхэнэ тэсрэх бөмбөг болов.  Олон нийтийн цахим сүлжээгээр тэднийг ЭХ ОРНООСОО УРВАГЧ болгон харлуулж эхэллээ. 

Хамгийн сонирхолтой нь ажлын хэсэгт багтаж гарын үсгээ зурсан гишүүд нь хүртэл “ӨӨРСДӨӨ ЭСЭРГҮҮЦЭЖ” байгаа нь АНХААРАЛ ТАТАВ. Жишээ нь, Д.Өнөрболор гишүүн “Гадаадын иргэн оршин суух эрх олгох босгыг бууруулсан хоёр зүйл заалтыг буцаан татах болно. Х.Ганхуяг гишүүн та хариуцлагагүй хандсан үйлдлийнхээ талаар тайлбар хийхийг шаардаж байна!!!” гэсэн бол

П.Анужин гишүүн “Хууль боловсруулагч Х.Ганхуяг болон боловсруулалцсан гишүүдээ! Улсын аюулгүй байдал, тусгаар тогтнол, газар нутаг, эв нэгдэл, үндэсний язгуур эрх ашгийг хөндсөн, ноцтой зүйл заалтыг бусад хууль санаачлагчтай огт зөвлөхгүй, нэг ч хуралдаж танилцуулалгүй Сэм оруулж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх учир шалтгааныг явцуу, хөгийн, ядмаг байдлаар томъёолон оруулж ирсэн, “Хуулийн хулгай”-аа  эргүүлэн тат!!!” хэмээн ЭСЭРГҮҮЦЛЭЭ илэрхийллэ.

Хөрөнгө оруулалтын тухай хуульд гадаадын хөрөнгө оруулагчийн босго $100.000 байсаныг $50.000 болгож бууруулсан.  Хэрэв энэ хууль батлагдвал Хятадын эг тосгоны ядуу цагаачдыг хөрөнгө оруулагч гэж нэрлэж оруулах дүн нь $50,000 буюу  Юаниар 323,000 юань болох нь. Эрх чөлөөгөө бусдад ийм хямдаар өгөх гэж байгаагийн цаана ямар том эрх ашиг байна,  $50.000 гэж Монголчуудыг иргэдээ доромжилж байгаатай адил юм..  Энэ бол яахын аргагүй ЭХ ОРНООСОО УРВАСАН ҮЙЛДЭЛ бөгөөд гадныхантай үгсэн хуйвалдсан ТӨРИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ байж болзошгүй юм.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.