Г.Бадрах: Монголын боксын холбооны төлөөлөл анх удаагаа ДАШТ-нийг зохион байгуулах бүрэлдэхүүнд багтлаа
З.Батхуяг
Ярилцлага
/
1 сарын өмнө

Монголын боксын холбооны УЗ-ийн гишүүн, Олимпийн зэрэглэлийн шүүч Г.Бадрахтай ярилцлаа. Тэрбээр 2021 оны Боксын ДАШТ-ний зохион байгуулах ажлын хэсэгт ОУБХ-урилгаар оролцох эрхийг аваад буй манай улсын цор ганц төлөөлөл юм. 70 жилийн түүхтэй боксын холбоо энэ жил анх удаагаа дэлхийн аваргын гол ажлын хэсэгт төлөөллөө илгээж буй сайн мэдээ юм.

Монголын боксын холбоо шинэ бүрэлдхүүнээр ажилдаа ороод хэдхэн сар болж байна. Сербийн ДАШТ-д манай улс хэдэн тамирчин оролцох эрх авсан бэ?

Эрэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/ Серби улсын Белград хотноо 10 дугаар сарын 22- ноос 11 дүгээр сарын долооныг хүртэл зохион байгуулагдана. Энэ тэмцээнд манай эрэгтэй баг есөн тамирчны бүрэлдхүүнтэй оролцох гээд бэлтгэл сургуулалтаа “Эрдэнэт” үйлдвэрийн “Сэлэнгэ” баазад базааж байна. Маш хариуцлагтай, олимпийн дараах ДАШТ болно. Шагналын сан өндөртэй энэ тэмцээнд манай баг тамирчдын  зардал санхүүг шинээр сонгогдсон боксын холбооны ерөнхийлөгч  Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар болон дэд ерөнхийлөгч, удирдлагууд хамтран шийдэж өгсөн.  Энэ онд олгох манай холбооны санхүүжилт сая олимп гээд дууссан.

Манай улсын боксын баг тамирчид уг нь олимпийн наадмаас медаль авчирдаг топ дөрвөн төрлийн нэг. Гэвч сүүлийн ДАШТ болон бусад олимпын наадмуудад хангалттай бус амжилт үзүүлсэн. Яагаад боксчидын маань эрч хүч сулраад байна вэ?

Манай төрөл 2008 оны Бээжингийн олимпоос хойш олимпийн медалийн буухайг бол таслаагүй явж байна. Сая харамсалтайгаар Токиогийн олимпид медальгүй ирлээ. Шүүгчийн булхайтай асуудал гасан. Олон улсын шүүгчийн хувьд энэ тэмцээний шүүлт зөв болоогүй. Дан ганц энэ олимпын наадам бус өнгөрсөн Рио-гын олимпоор наадам дээр ч бас илт давуу байж байгаад нөгөө талд ялалт шийдэгдсэн харамсалтай  үзүүлэлтүүд гарсаар байгаа.

 Монголын боксын холбоо үүнд хэрхэн анхаарах ёстой вэ, бидэнд ямар алдаа байгаа юм бол?

2016 оны олимп бол хэл ам дагуулсан боксийн нэр хүндийг унгасан тэмцээн болсон. Өмнө 1988 оны олимп бас ийм хэл ам дагуулж байсан. Боксын шүүлт угаасаа маргаантай явагддаг. Манай Отгодалайгийн тоголт дээр бас хөндлөнгийн шинжээч нар ажиллаж энэ тоглолтыг маргаантай байж болзошгүй гэдэг мэдэгдлийг олон улсын хэвлэл мэдээлэлийн хэрэглүүдээр гаргасан. Дээрх дүгнэлтийг удирдах зөвлөлөөр хоорондоо ярилцаад маргаантай шүүлт болсон гэдэг дээр санал нэгдсэн. Тэмцээнийг шүүсэн таван шүүгч адилхан оноо өгөөд нэг хоёдугаар раундад бүгдээрээ Францын тамирчинд ялалт олгож, гуравдугаар раундад Отгондалайд өгсөн. 2016 оны олимпийн булхиаг илчлэх зорилотойгоор Канадын хуульч ажиллаж Отгондалайгийн тоглолтыг онцолсон байналээ. Булхай орсон гэдэг нь ойлгомжтой байгаач  яаж шийдэгдэх хараахан хэлж мэдэхгүй.

70 жилийн түүхэнд анх удаагаа монголын боксын холбооны төлөөлөл ДАШТ- ний зохион байгуулалтын багт орж ажиллах боломж бүрдлээ. Энэ эрхийг яаж олж авдаг юм?

Урчигдар орой тэмцээнд оролцох ДАШТ–нд зохион байгуулах урилга ирсэн. Миний хувьд энэ оны 5 сард Дубай хотод олсон улсын техникийн төлөөлөгчийн шалгалт өгч түүндээ тэнцсэн. Олимпийн зэрэглэлийн шүүгч, Анхны томилгоо маань ДАШТ–д тэмцээн зохион байгуулах хорооны комиссийн гишүүнээр сонгогдоод тэмцээнд явах гэж байна.

Тэгэхээр тэмцээн зохион байгуулах хорооны гишүүн гэхээр цаанаас ямар нэг ажил хуриуцуулах байх. Нэг зүйлийг тодруулахад шүүлтийн хувьд алдаа тудагдал байгаа гэдэгийг мэддэг, магадгүй шүүлтийн багт ажиллах шударга ажиллуулах зарчим байр суурь дээр анхаарах байх тэ?

Ийм том ажилд оролцоно гэдэг гэдэг бол бас тамирчдынхаа амжилтыг хамгаалах нөхцөл бүрдэж байна гэж ойлгож болно. Ямар  албанд хувиарлагдах нь одоогоор тодорхой бус. Дахиад хоёр шалгалт өгнө. Түүндээ тэнцвэл шүүгчдийг хяндаг албан тушаал бол бүрдэнэ.

Монгол улсаас бол тэмцээн зохион байгуулах эрхийг анх удаагаа авж байна. Өмнө олимп шүүх олимп зэрэглэлийг шүүх эрхэд урилгаар оролцож байсан түүх зөндөө байдаг?

Манайх чинь 2004 оноос хойш олимпид шүүгчид оролцож ирсэн. 2012 оны Лондонгын олимп дээр шүүгчгүй оролцсон бусад олимпид дандаа шүүгчтэй оролцож ирсэн. Олон улсын техникийн төлөөлөгч гэдэг бол ер нь бол байгаагүй.  Улс дотороосоо боксын холбоогоо төлөөлж оролцоно гэдэг бол маш том давуу тал Зохион байгуулах хороонд нь ажиллаж байгаа учраас ганц тэмцээн гэлтгүй цаашдын зохион байгуйлах хороонд ороод ажлаад явхаар манай боксийн холбоонд хэрэгтэй гэж бодож байна.

Саяхан ОХУ-д болсон цэргийн ДАШТ манай боксын баг тамирчид амжилттай оролцоод ирсэн. Дан ганц олимп дэлхийн тэмцээн гэлтгүй манай баг тамирчид маань оролцохдоо эсрэг буюу зохион байгуулж буй улсын баг тамирчдад ялагдах ч гэдэг юмуу ийм байдаг. Та олимпын зэрэглэлын шүүгч одоо шүүгчээр ажиллахгүй байх шүүлтийг яаж ёс журамых дагуу явуулах юм бол цэвэр явах ёстой байдаг юм?

Боксын шүүлт угаасаа л маргаан дагуулдаг шүүлттэй спорт хүн тэрэн дээр шүүж байгаа тохиодолд өөрөө өндөр хөгжсөн спорт учраас ойролцоо тоглолтууд маш их болдог. Маргаантай шүүлтүүд маш их гардаг үеийн үед л гарж байдаг. Өмнөх үеээ бодвол харьцангуй гайгүй болсон шударга талдаа болсон яагаад гэвэл дэлхийн спортыг лайв цацаад л үздэг маргаантай тоглолт гарвал маш их юм шүүмжлэл дагуулдаг. Тэр утгаараа 2020 оны Токиогийн олимп бол олон улсын боксын холбоо бол зохион байгуулалдан нь оролцоогүй. 2024 онд Парисын олимпд бол бокс ордгоороо орох байх олон боксын холбоо энэний зохион байгулалтан нь ажиллах нь хараахан мэдэхгүй байна. Олон улсын олимпын хороотоо олон боксын холбоотой хамтын ажил тавьсан шаадлагыг биелүүлнэ.. Боксын спортыг бол олимпын төрлөөс хасагдана гэж бодохгүй байна.

Монголын баг тамирчид сая хэл ам маргаан дагууллаа. Мэргэжилтнүүд, судлаачид Банди багш шиг “шавь нараа ойлгож, мэдэрдэг багш,  дасгалжуулагч” байхгүй болохоор залуу тамирчид дасгалжуулагч нартайгаа ойлголзохгүй байх олны шүүмжлэлүүд гарж байна. Яг одоо туршлагатай чанартай ийм багш нарыг бэлтгэх . за магадгүй боксын спорт өндөр хөгжсөн орноос тамирчид, дасгалжуулагч харыг авах ч гэдэгюмуу. Энэ ямар байр суурьтай байдаг вэ?    

Боксын дасгалжуулагч шүүгч удирдлагын ажил хийж байгаа хүмүүс залгамж халаагаа байнга бэлдээд явж байх ёстой байгаа юм. Баньд багш бол мулдаг дасгалжуулагч багш байсан. Баньд багшын залгамж халааг авахаар залуучид дасгалжуулагч хийгээд явж байна. Яаж хөгжүүлэх тал дээр гадны сайн дасгалжуулагч нарыг хөрөнгө мөнгө нь бол авчраад тамирчдаа бэлтгэл хийлгүүлэхийн хажуугаар дасгалжуулагч нараа сургах хэрэгтэй. Тэтэглэг аваад дэд дасгалжуулагч нар сургуульд турлага сураад тэр хүн чинь дөрвөн жил сурна буцаж энд хүрж ирнэ тамирчддаа бэлдэнэ. Тамирчид чинь хэдхэн сарын дотор гарж ирэхгүй ингэж яваххаар асуудал их гарч ирнэ.  Аль аль талдаа юмаа хиигээд явж байх хэрэгтэй. Миний бодолоор гадны олон сайн дасгалжуулагч нарыг авчраад энд олон багш нарыг хамруулад давхар тамирчддаа сайжруулаад ингээд явах бол илүү үр дүнтэй гэж бодож байна.

Одоо бол 2021 оны ДАШТ Серби улсад болно. Үүний дараа 2,3 жилийн дараа дараагийн олимп. Монголын тамирчид хэр бэлгэлтэй байгаа вэ гэдэгийг энэ дэлхийн аваргаар харах  шалгуур болж байна. Бид дараагийн олимп дээр юун дуур анхаарах ёстой вэ? Шүүлт дээр анхаарах чухал болчлоо чанартай шинэ тамирчид Бадар-ууган Сэрдамба шиг Цэндбаатар шиг тамирчдыг бэлдэж гэргэж ирэхийн тулд юун дээр анхаарах ёстой гэж боддог вэ?

Олимпын наадам нэг жилээр хойшилсон дэлхий аварга шалгаруулах тэмцээн болж байн.  Гурван жил хүрэхгүй хугацаа үлдлээ, олимп болоход. Сая ковидын нөхцөл байдал хүнд байлаа. Ялангуа манай улс бол хүнд байдалтай олимпын наадамд оролцсон. Манай олимпын нэг эрхийн тэмцээн цуцлагдаад цөөхөн эрхтэй оролцсон. 2016 оны олимпд бол зургаан эрхтэй оролцсон. Олимпын хамгийн том эрхийн төлөөх тэмцээн цуцлагдаад рэйтингээрэй гурван тамирчин оролцсон нь харамсалтай. Залуу тамирчдаа тэмцээнд их явуулах хэрэгтэй бэлтгэл сургуйлалтанд их хамрагдах Европын тэмцээнд Азийн тэмцээнд энэ ДАШТ бол хамгийн анхны энэ тэмцээн 2024 олимпын тэмцээний өнгийг тодорхойлох маш хариуцлагатай тэмцээн. Тамирчдыг сайжруулах тал дээр бол тэмцээн уралдаанд сайн оруулхах, бэлтгэлд сургалтанд орох түрүүн хэлсэн гадаад дасгалжуулагч авчирч багш нараа хөгжүүлэх, тамирддаа сайжруулах хэрэгтэй ийм юмыг хийж мөн санхүүгийн асуудал байна аливаа спорт бол санхүүжилт гадагшаа тэмцээнд явахад маш өндөр зардал гардаг.

Та бол монголоос анх удаагаа ДАШТ- ний зохион байгуулах багт орж ажиллахаар болсон. Энэ эрхийг таниас өөр олон хүмүүс авж байж монголын боксын холбооны нэр хүнд дэлхийд тодоор бичигдэх баталгаачих  түүнээс гадна монголын баг тамирчид урам зориг том дувуу талтай гэж бодож байна. Дараа дараагийн шүүгч баг тамирчдыг эсвэл одоо мэргэлжилтэн судлаачид яаг ийм хэмжээний дэлхийд монголыг төлөөлөх хэмжээний сургалтанд оруулахын тулд юун дээр анхаарах вэ?

Олон тийшээ орж байвал сайн шүү дээ ялангуа шүүгчид. Шүүгчид бол шүүгдийн багт орцон байлаа гэж бодоход маш хэрэгтэй. Мэдээж шүүгч тэнд ороод булхай хийнэ гэж байгаа ямарваа нэгэн ойролцоо тоглолт дээр шүүгчтэйгээ очиж байвал давуу тал болдог өөрөө энэ спортын онцлог нь энэ. Шүүгчдээ сайн бэлдэх хэрэгтэй гадаад хэлний мэдлэгийг нь сайжржжлах хэрэгтэй. Өөрөө бас мэргэжлийн  байх хэрэгтэй боксийг ойлгодог байх хэрэгтэй мэдрэмжтэй байх хэрэгтэй. Энэ спорт өөрөө 200 гаруй гишүүнчлэлтэй спорт манай топ төрөл ганц шүүгч гэлтгүй дасгалжуулагч удирлагын түвштнд ажиллах олон залуучуудыг сайн бэлдэх хэрэгтэй болов уу

Ярилцсанд баярлалаа

Х.Бархас


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.