Голомт банкнаас малчин иргэддээ зориулсан багц бүтээгдэхүүнийг гаргалаа
Д.Лхам
Үйл явдал, Нийтлэл
/
3 сарын өмнө

Голомт банк Монгол Улсын нийт нутаг дэвсгэрт өөрийн үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэхийг зорин ажилладаг. Тийм ч учраас орон нутгийн харилцагчдын дийлэнх хувийг эзэлдэг нийт малчин иргэдэд зориулсан багц үйлчилгээг танилцуулж байна.

Бид үндэсний соёлыг уламжлан түүчээлэгч малчид та бүхний санхүүгийн хэрэгцээ, шаардлагыг хангах “Малчны багц бүтээгдэхүүн”-ийг гаргаж, үйлчилгээнд нэвтрүүллээ. Та энэхүү багцыг нээлгэснээр өөрт шаардлагатай банкны бүх үйлчилгээг нэг дороос, нэг удаагийн материал бүрдүүлэлтээр авах боломжтой юм.

“Малчны багц бүтээгдэхүүн”-д ямар бүтээгдэхүүн багтах вэ?

  • Хугацаатай хадгаламж
  • Зээл
  • Харилцах данс
  • Дебит карт
  • Мобайл банк
  • Интернэт банк, смарт банк
  • SocialPay аппликэйшн
  • Easy info

Та цахим үнэмлэх, малын тооллогын А данс, ХУР лавлагаа /зээл/, аймаг, сум багын даргын тодорхойлолт /зээл/ болон бусад шаардлагатай материалуудыг бүрдүүлэн өөрийн харьяа орон нутагт байрлах Голомт банкны салбараар үйлчлүүлэн энэхүү багцыг нээлгэх боломжтой.

Мөн “Малчны багц бүтээгдэхүүн” болон багцад багтсан бүтээгдэхүүн тус бүрийн шаардлага, нөхцөлийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг 1800-1646 дугаар болон өөрт ойр байрлах Голомт банкны салбар, тооцооны төвд хандаж, эсвэл ЭНД дарж авна уу.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.