Б.Жавхлан: НӨАТ-ын 2 хувийн БУЦААН ОЛГОЛТЫГ болиулах саналтай байгаа
З.Батхуяг
Үйл явдал
/
11 сарын өмнө

НӨАТ-ын сугалааг болиулж, буцаан олголтын 2%-ийг 10% болгон нэмэгдүүлэх саналыг олон нийтээс гаргадаг. Тэгвэл энэ хувь хэмжээг хөдөлгөхгүй гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан хэллээ. Монгол Улс далд эдийн засаг ямар хэмжээнд байгааг НӨАТ-ын системээр дамжуулан тооцож байгааг тэрбээр хэлсэн юм.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын эдийн засгийн 33% нь далд байна гэж тооцож байгаа аж. 2017 онд 45% хувь нь татвараа төлдөг, нээлттэй байсан бол Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг шинэчилж, НӨАТ-ын баримтын системийг 2017 оноос нэвтрүүлснээр өнөөдөр 67%-д хүрсэн хэмээн тооцож байна. Энэ хувь хэмжээ 80-90 хувьд хүрч, далд эдийн засаг 10%-д хүрч агштал НӨАТ-ын буцаан олголтын 2%-ийг хөдөлгөхгүй, харин татварын 10 хувийг нэмэгдүүлж магадгүй гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан хэллээ. 

2021 оны есдүгээр сард татварын орлогын биелэлт 130%, оны эхнээс тооцвол 107 хувийн биелэлттэй байгаа нь татварын хувь хэмжээг нэмээгүй ч бүртгэлийг сайжруулж, нуугдмал өрүүдийг цэгцлэх талаар ажиллаж байгаатай холбоотой хэмээн мэдээлэв. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Наран
11 сарын өмнө
103.57.95.239
Үнэхээр далд эдийн засаг буй болжээ иргэд ядуу Юм гэхээр үгүй юмаа найр наадам их хмйх мөн зуслангийн болон байр өндөр үнэтэй болсонч хупалдан авах чадвар хэсэг бүлэг хүмүүст өндөр байнаа
Наран
11 сарын өмнө
103.57.95.239
Үнэхээр далд эдийн засаг буй болжээ иргэд ядуу Юм гэхээр үгүй юмаа найр наадам их хмйх мөн зуслангийн болон байр өндөр үнэтэй болсонч хупалдан авах чадвар хэсэг бүлэг хүмүүст өндөр байнаа