Б.Лхагважав: Б.Жавхлан сайд СОЛИОРСОН байна. Харин ч НӨАТ-ын 80 хувийг буцаан олгох ЁСТОЙ!!!
З.Батхуяг
Ярилцлага
/
1 сарын өмнө

УИХ, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан тэргүүтэй сайдууд 2022 оны төсвийн танилцуулгыг хийлээ. Энэ үеэр сангийн сайд “НӨАТ-ын буцаан олголтыг болиулах нь зөв” гэсэн байр суурийг илэрхийлсэн юм. Сайдын энэ мэдэгдлийн хариуд Бизнесийн удирдлагын доктор МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч асан Б.Лхагважав дараах байр суурийг илэрхийллээ. Тэрбээр НӨАТ-ын системийн шинэчлэлийг хийх анхны саналыг гаргаж, улмаар хууль болгон боловсруулж, Ч.Сайханбилэгийг Засгийн газрын үед хэрэгжихэд чухал үүргийг гүйцэтгэсэн нэгэн юм.

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад буй Б.Жавхлан сайдын илэрхийлсэн байр суурийг та сонссон байх. Та бол НӨАТ-ын системийг хэрэгжүүлэхэд голлох үүргийг гүйцэтгэсэн хүний хувьд ямар бодолтой байна вэ?

Би анх шинэчлэлийг санаачилж, философийг нь гаргаж, хууль батлуулсан хүн. Миний 16 жилийн ажил. Анх худалдааны татвартай байсан. 1997 онд М.Энхсайханы Засгийн газар гарч ирээд НӨАТ-ын хуулийг оруулж ирсэн юм. 1997 оноос 2015 он дуустал манай улсад НӨАТ-ын хууль буруу зарчмаар хэрэгжсэн. Тэгээд уг хуулийг шинэчилсэн. 2016 оны 01 дүгээр сарын 01-нээс өнөөдрийг хүртэл таван жил хэрэгжиж байна. Энэ хуулийн гол зорилго бол тодорхой хувийг нь иргэдэд олгоод түүгээр дамжуулж хяналтын системийг бий болгож байгаа явдал. Үр дүн нь ч сайн байна. Сангийн сайд Б.Жавхлан бол татварын талаар ямар ч мэдлэггүй нөхөр. Тэр бүүхэл өнөөгийн эрх баригч намын нөхдүүд энэ системийг устгах гэж, дата баазыг нь устгах гэж байнга оролддог. Б.Жавхлангийн энэ мэдэгдэл бол СОЛИОРОЛ. Наад нөхөр чинь Монголбанкинд байхдаа 2013 онд Б.Золжаргалтай нийлж мөнгө хэвлээд 2,7 их наядыг хэвлэж төгрөгийн ханшийг 40 хувь унагасан нөхөр. Ямар ч хариуцлага хүлээгээгүй.

Тэглэх нь буруу гэсэн үг үү...?

Буруу. Харин ч эсрэгээрээ иргэдэд олгож байгаа хувийг нэмэгдүүлж 70-80 хувь болгох ёстой. НӨАТ чинь мөнгөний урсгалыг зохицуулдаг систем. Хар зах дээрх мөнгө угаалтыг хумих, бусад татварын мөн чанарыг таниулдаг ийм давуу талтай систем. Гэтэл ийм талын үр дүнг нь мэдэхгүй байна. МАН-ынхан бол сүүлийн таван жил энэ хуулийг устгах гэж яваа. Цаад далд санаа нь ХАР ЗАХ ЗЭЭЛИЙГ ӨӨГШҮҮЛЬЕ, АВЛИГАА НЭМЭГДҮҮЛЬЕ л гэж байгаа байх.

Сангийн сайд өнөөдрийн уулзалтаараа дуулгасан нэг таатай мэдээ нь 2021 оны 09 сарын татварын орлого 103 хувийн биелэлттэй, оны эхнээс өнөөг хүртэл 107 хувийн биелэлттэй байгааг бас дурдсан.

Татварын орлого биелж байгаа нь НӨАТ-ын л үр дүн. Б.Жавхлан сайд татварын ямар ч мэдлэггүй хүн. Дээр нь сайд болж очсоноос хойш татварын системийн ямар ч ажил хийгээгүй. Зөвхөн арилжааны банкны эзэдтэй нийлж, төвбанкны толгойг угааж мөнгө хэвлэж байгаа. Таван сард дөрвөн их наяд төгрөг хэвлэж гаргасан. Өнөөдөр төгрөгийн ханш 30 хувь уначихсан. Дахиад ч үргэлжилнэ. Монголын мөнгөний бодлогыг дампууруулж байгаа нөхөр. Сангийн сайд юмаа уншиж чадахгүй байгаа. өнгөрсөн жилтэй харьцуулбал НӨАТ-ын татвар 30 хувь нэмэгдсэн байгаа шүү. Өөрөөр хэлбэл иргэдийн хяналтаар дамжиж 220 мянган кассаар бүх орлого хяналтад орсон гэсэн үг. Хил хаагдаад 18 сар болж байна. 18 сарын хугацаанд гаалийн татвар төлдөггүй, НӨАТ төлдөггүй 150 мянган хүн байдаг. Манай улсын зах зээлийн 25 орчим хувь нь татвар төлдөггүй гэсэн үг. Сая хил хаагдахаар ажилгүй болчихсон. Харин энэ хооронд татвараа төлдөг аж ахуй нэгжүүдийн зах зээлийн орон зай 25 хувь нэмэгдсэн. Ажил үйлчилгээний салбарын орлого 20-30 хувь нэмэгдсэн гэсэн үг. Энэ асуудлыг жишээлбэл Сангийн яам, Засгийн газар олж харахгүй байна. Засгийн газар зөвхөн НӨАТ дээр маш сайн симфони тоглож болохоор байна.

Яаж тэр вэ?

Хэрэв би Ерөнхий сайд юм уу, Сангийн сайд байсан бол иргэдэд НӨАТ-ын 50 хувийг буцаан өгч болно. Орон сууцны худалдан авалтын НӨАТ-ыг 100 хувь буцааж өгөх, хөдөө орон нутгийн иргэдэд 70-80 хувь буцаан олголт хийж болно. Барилгын салбар гэдэг чинь уул уурхайн салбарын мөнгө угаалтын нэг хэлбэр юм шүү дээ. Ийм төрлийн мөнгө угаалтыг илрүүлнэ гэвэл иргэдэд 10 хувийг нь буцаагаад олгочих. Энэ буцаан олголт чинь хар зах зээл дээрх мөнгө угаалтыг илрүүлдэг арга зам. Сүүлийн зургаан сарын мэдээгээр манай улс давхардсан тоогоор 90 их наяд төгрөгийн НӨАТ-ын баримт бүртгэгдсэн байгаа. Энэ хууль бол ийм үр дүнтэй гайхамшигтай хууль. Ч.Сайханбилэгийн Засгийн газрын хамгийн чухал хууль энэ. Үүнийг одоогийн Засгийн газар үргэлжлүүлэх ёстой. Гэтэл хөгжүүлж, өргөжүүлэхийн оронд буцаагаад устгах юм яриад байгаа Б.Жавхланг татварын ямар ч мэдлэггүй байна гэж шууд ойлголоо. Л.Оюун-Эрдэнэ бол угаасаа татварын, макро эдийн засгийн мэдлэггүй нөхөр. У.Хүрэлсүх ч тийм байсан. Цаад санаа нь ХАР ЗАХ ЗЭЭЛ дээр тоглох байгаа юм. НӨАТ-ын систем хэрэгжсэн зарим улсад эрх баригчид, бизнесийн бүлэглэлүүд нь зориудаар унагасан байдаг юм. Мөнгө угаах гэж.

Та яагаад ингэж итгэлтэй хэлж байна вэ...?

Тодорхой жишээ хэлье. Шар хадны техникийн зах дээр яагаад НӨАТ-ын систем хэрэгжихгүй байгаа юм бэ. Машин зардаг нөхдүүд дандаа л МАН-ын угшилтай хүмүүс, хэлхээ хамааралтай байгаа. Бензин шатахууны салбар. Ардын намын нөхдүүдийн л бизнес. Гааль яагаад НАФТ-д татвар бодохгүй байгаа юм бэ? МАН-ын нөхдүүд эзэн нь юм чинь аргагүй ш дээ. Удахгүй МАХНЫ БИЗНЕС эхэлнэ. Нэг их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний мөнгө эргэлддэг. Үүнд уг нь НӨАТ-ын татвар тавих ёстой. Гэтэл чадахгүй. Бузар булхай нь илрэх гээд байгаа болохоор нуугаад байгаа юм.

Татварын орлого давж биелсэн нь НӨАТ-ын хуулийн гол зорилго шүү, тийм ээ?

Тэгэлгүй яахав. 2016, 217 онуудад дандаа татварын орлого давж биелсэн. Энэ хууль болж батлагдахаас өмнө би 2008 онд Сүхбаатар дүүрэгт МАН-аас нэр дэвшихдээ НӨАТ-ын 30 хувийг буцааж олгоно гэсэн мөрийн хөтөлбөр дэвшүүлж байсан. Гэхдээ ялалт байгуулаагүй л дээ. Сүүлд 2016 онд хууль болж батлуулсан. Иргэдийн тусламжтай хяналтыг бий болгохын тулд 2015 оны 08 сард “Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль”-г баталсан. Өнөөх ӨРШӨӨЛИЙН ХУУЛЬ гэгчийг. Маш хатуу хяналттай хууль хэрэгжүүлэх гэж байсан учраас өмнө нь аж ахуй нэгжүүдэд тийм бололцоо олгосон юм. Ингээд цогцоороо систем бий болсон. Гэтэл өнөөгийн эрх баригч намын нөхдүүд чинь тэгэхэд сөрөг хүчин байсан. Сонгуулийн хар машин, НӨАТ-ын хар машин хоёрыг шатаана гэж улс төрийн акц хийж байсан. Тэр үед НӨАТ-ын систем хэрэгжихдээ жаахан алдаа гарсан. Түүнийг улс төр болгож баахан дэвэргэсэн. Тухайн үед нь би, ХУЛГАЙЧ, ХУДАЛЧУУДЫГ ДЭМЖИХГҮЙ ШҮҮ гэсэн ярилцлага өгч байсан.  Тухайн үеийн УИХ-ын дарга З.Энхболд 4 тэрбум төгрөг гаргаж байж манай 43 программист залуу энэ системийг хийсэн юм. Хар зэх зээл дээр мөнгө угаадаг, татвараас зугтдаг бүлэглэлүүд энэ системийг устгах гэж их оролдсон. Ийм бурангуй зүйл хийж байгаа юм.

Сүүлийн үед хэвлэлээр “Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах төсөл нэлээд хэл ам дагууллаа. Наанаа 50 мянган долларын асуудал боловч цаанаа Үндэсний аюулгүй байдалтай холбоотой гэж судлаачид, улстөрчид үзээд байна. Та үүнд ямар байр суурь илэрхийлэх вэ?

Наад хуулийн чинь гай нь аль эрт тодорчихсон ш дээ. Яг энэ хуулийн улмаас М.Энхсайхан, Да,Ганболд, М.Бямбасайхан гээд сэхээтнүүд ШОРОНД ОРЧИХСОН. Үр дүн нь ийм л байгаа юм. 2012 оны Хөрөнгө оруулалтын тухай хуулийг хараарай гэж МАН-ын энэ залуу гишүүдэд хэлье. Монголд хөрөнгө оруулбал ШОРОНД ОРОХ ЮМ БАЙНА гэсэн бодол тээсэн гадныхан зугтаачихсан ш дээ... Одоо жоохон мөнгөний дүнд хэрүүл хийхээ боль. Ч.Сайханбилэгийн Засгийн газар наад хуулийг чинь хэрэгжүүлэх гэж байгаад М.Энхсайхан нар ШОРОНД орчихсон гэдгийг л сануулж, захиж хэлье.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
1 сарын өмнө
66.181.177.143
Эрүүл өвчтэй нь мэдэгдэхгүй хүмүүс их болсон цаг
иргэн
1 сарын өмнө
202.9.40.43
солиороогүй ээ.Чадваргүй,мэдлэггүй нь тэр
иргэн
1 сарын өмнө
202.9.40.43
солиороогүй ээ.Чадваргүй,мэдлэггүй нь тэр
Залуус
1 сарын өмнө
202.126.89.146
Энэ Нөхөр мөн ч их донгодох юм даа
Зочин
1 сарын өмнө
202.55.188.100
Жавхлан эрүүгийн онц ноцтой гэмт хэрэгтэн Золжаргалын шууд хамсаатан. Хэрэв хууль нь хэрэгждэг оронд бол бүх насаараа хоригдох ял авна.
Иргэн
1 сарын өмнө
24.148.9.217
Нээрээ энэ МАН ыханд эрүүл ухаантай хүн байна уу гэхээр байна
Ахмад настан
1 сарын өмнө
66.181.181.132
Нөат ын тавин хувийг буцаан олгодог байж татвар төлөгч нарын тэгш эрх улмаар цаашлаад буцааж аваагүй төлбөрийнхөө хэм хэмжээг юунд зориулж байгааг олон нийт шудрагаар хянадаг байх боломжтой.харин сугалаа гэдэг луйвар болон илүү зардал гаргаж татвар төлөгч нарыг хуурч байхаа зогсоох хэрэгтэй.шинэ залуу төрийн албан хаагч сайд нарыг ололт амжилтыг өрнүүлээд өгнө байх гэж бодсон олон нийтийн итгэлийг харлуулж байна шүү.яриж хэлж боловсруулж байгаа үйлдэлүүд нь ямар ч туршлага дадлагагүй мэдлэггүй харагдаж эхэллээ.жинэхэнэ боловсролтойчүүд нь гараагүй байна даа.
зочин
1 сарын өмнө
2601:644:4481:4ef0:94e8:7781:e50a:ab4b
Нөтийн буцаан олголт гэж хариугүй л юм байдаг ш дээ. тэрүүгээр их оролдвол татварынх нь тэр давж биелээд байгаа орлого нь алга болно гэсэн л үг. Харин та нарын дагаж дуурайдаг АНУ д чинь хүнсний бараа нь НӨТ гүй байдаг биз дээ. Тэгээд сүү, гурил, шатахуун нь манайхаас л хямд байдаг. гэтэл тэдний цалин хэд маний цалин хэд билээ. эд нараа судлахын оронд иргэддээ олгож байгаа жаахан юмаа яаж хасах талаар л бодох юм. Сангийн яамыг ядаж эдийн засгийн мэдлэгтэй хүн удирдмаар юм. Энэ засгийн ЕС нь эдийн засгийн талаар А ч байхгүй, киноны сургууль төгссөн ухаантай болоод ч тэр үү контент монтет яриад явчихна, ядаж тэр Хүрэлбаатар нь сангийн сайд хийж болдоггүй юм байх даа. Тэр муулаад байгаа Сайханбилэг чинь харин эдийн засагч биш гэхэд зөв шийдвэр гаргаад явсан шүү. Эрдэнэбат, Хүрэлбаатарын үед ч санхүү татварын бодлого зөв голдрилдоо явж байсан. Ядаж нам мам гэж ялгалгүй сайн зөвлөхтэй бол л доо
Зочин
1 сарын өмнө
202.9.40.179
Жавхлан гэдэг хорлогдон хулгай яргай янханаас долоон дор юм хуцаж байж үр үндсээрээ хараал гаж голомт харлуулавдаа
Туяа
1 сарын өмнө
27.123.213.78
Лхвгажавыг НӨАТ-ын хуулийн хэрэгжилт, Монгол улсад нөлөөлж буй хорт бодлогын талаар халз мэтгэлцээнд дуудаж байна. Тоо баримттай буух эзэнтэй буцах хаягтай мэтгэлцээн байх болно.
Туяа
1 сарын өмнө
27.123.213.78
Лхвгажавыг НӨАТ-ын хуулийн хэрэгжилт, Монгол улсад нөлөөлж буй хорт бодлогын талаар халз мэтгэлцээнд дуудаж байна. Тоо баримттай буух эзэнтэй буцах хаягтай мэтгэлцээн байх болно.
Далх
1 сарын өмнө
202.126.90.92
Жавхлан гэж ёстой ямар ч мэдлэггүй нөхөр эсвэл , эдийн засгийн алуурчин, гадны тавиул
Zochin
1 сарын өмнө
66.181.180.40
Ene Javhlan gej haanaas songogdson hylaisan nudtei huiten tsaraitai yaltan shig pizdaag haanaas songogdoj garch irsen yum bee. Bvvr hiij baigaa bvh uildel n mongolhuudiin esreg bh yumaa.
Настан
1 сарын өмнө
203.91.115.50
Бүрэн тэтгэвэр нэртэй доод хэмжээ 350 мянгаа нэмэхгүй гэж Солиотой Солиорсон Жавхлан хэлсэн бна Тэр шар хаданд нь хэвтүүлэх хэрэгтэй
Зочин
1 сарын өмнө
64.119.24.58
uhaan zaraad ard tumnee sain saihan amidruulj chadahgui bol bolil doo bid songoogui shuu chadddag hund ni ugcgih yagaasd gewel mongol asar.ih nuuts bii
Зочин
1 сарын өмнө
64.119.21.62
Санхүүгийн ямар ч мэдлэггүй энэ нөхрийг огцруулья
Зочин
1 сарын өмнө
192.82.76.195
Монгол банкинд бүтэлгүй л ажилласан харин өөртөө хамсаатануудтайгаа ниилэж Чингисхаан банз авсанаа их нууж байгаа тэр банзинд НДийн бас мөнгө ашиглагдсан одоо улс орон ард иргэдийн эсрэг үйлдэл санал гаргаж чьна УИХ ЗГ тарсан дээр болжээ
Зочин
1 сарын өмнө
59.153.113.115
Хаха эрх барьж буй нөхдүүдийн хувьд бид насаараа татуулж шимүүлж амьдрах тавилантай барлагууд шүү дээ, бодит байдал тийм, биднээс татсан шимснээ малнуудад тарааж өгөөд насаараа сонгогдож зайдлах хүсэлтэй
Иргэн
1 сарын өмнө
192.82.87.140
Мэдлэгтэй боловсролтой хүн чухал юм байнаа.Ямар ч боловсролгүй цүнх баригч мэргэжилтэй Хүрэлсүх,Оюунэрдэнэ нар зүгээр л сохор хүн шиг тахмгаар зүтгэж улсыг туйлдууллаа.Тэнэг мунхагаа мэдэхгүй нэг муу жалгын үзэлтэй.Хэнтийн гэсэн маанагуудыг татаад албан тушаалд тавиад байх санаатай.Улсыг ингэж удирдахгүй ээ.Оюунэрдэнэ үнэхээр мулгуу хүн юмаа..Шударга ёсоор цангасан монголчууд шудрага царайлж жүжиг тавьсан тэнэгт хулхидуулаад улсаа мөхөөхдөө тулж байна.
Иргэн
1 сарын өмнө
192.82.87.140
Мэдлэгтэй боловсролтой хүн чухал юм байнаа.Ямар ч боловсролгүй цүнх баригч мэргэжилтэй Хүрэлсүх,Оюунэрдэнэ нар зүгээр л сохор хүн шиг тахмгаар зүтгэж улсыг туйлдууллаа.Тэнэг мунхагаа мэдэхгүй нэг муу жалгын үзэлтэй.Хэнтийн гэсэн маанагуудыг татаад албан тушаалд тавиад байх санаатай.Улсыг ингэж удирдахгүй ээ.Оюунэрдэнэ үнэхээр мулгуу хүн юмаа..Шударга ёсоор цангасан монголчууд шудрага царайлж жүжиг тавьсан тэнэгт хулхидуулаад улсаа мөхөөхдөө тулж байна.
Зочин
1 сарын өмнө
202.9.46.91
Муу ногоон лхагважав жижиг дунд бизнес эрхлэгчдыг дарамталсан и баримт гэж балай юм санаачилсан. Энэ 2 хүвь гэдгийг бүр болисон нь дээр тэртэй тэргүй 8 % өгч чадахгүй ш дээ
АРД
1 сарын өмнө
66.181.185.43
Яг одоо юмны үнэ хурдацтай нэмэгдэж НӨАТ ч хурдтай өссөн байгаа. Ер нь бол ард иргэдийн карманаас асар их мөнгө гарч байна гэсэн үг Б.Жавхлан иргэдийн цалин тэтгэвэрийн төгрөгийн худалдан авах чадвар асар хурдтай унсаныг яагаад ярихгүй байж НӨАТ-ын 10 хувийг өгөхгүй бүр 0 болгоно гэж ярьдаг билээ та ард иргэдийнхээ цалин тэтгэвэрийг бараа бүтээгдэхүүнийхээ өсөлттөй уялдуулан тэр үнэ өссөн хувиар нь тооцоолоод эхлээд нэмээдэх та нэг ёсондоо ард иргэдээс мөнгө угаалт хийж байгаа эрүүгийн элемент мөн...
Зочин
1 сарын өмнө
66.181.180.250
Лхагважав өөрөө солиотой хүн шүү дээ. Хэвлийдээ эрүүл болчихвоо.
zochin
1 сарын өмнө
202.9.40.78
HHB naas arga zaluar UIH gishuun bolson hunde.Ug n Bulgantuya n iluu bolovsrol.medlegtei yagaad bas yaj lobiidood said bolchhoov.Ogtsruulaach
Зочин
1 сарын өмнө
64.119.21.9
Ard tumnii amidraoiig 10 % r hundruulsen hundee
Иргэн
1 сарын өмнө
66.181.160.105
Чуулганы танхимд төрийн дуулал эгшиглэж байхад боовоо бариад байж байсан хүн яаж юм мэдэх вэ Лхагважавын зөв
zochin
1 сарын өмнө
202.9.40.78
NUT.tsalintai eej munge.odongiin munge ta nar ard tumnees bugdiig hasaad.eersdee terbumtan bolj bgaagaa medej bn.MAN garsani gor.horiig edleh n nee
zochin
1 сарын өмнө
202.9.40.78
NUT.tsalintai eej munge.odongiin munge ta nar ard tumnees bugdiig hasaad.eersdee terbumtan bolj bgaagaa medej bn.MAN garsani gor.horiig edleh n nee
Зочин
1 сарын өмнө
202.126.89.60
Энэ НӨАТ-ыг худалдаа эрхэлж буй бүх газар төлөх нь далд эдийн засгийг ил болгосон маш том ажил бсан. Иргэн бүр 2% аваад маш идэвхитэй бүртгүүлдэг зөв тогтолцоог ингэж нураана гэж байх уу? Эрс эсэргүүцэж байна.
Зочин
1 сарын өмнө
192.82.91.127
nuuval 34 ih naydaar urshuudg il tailagnal oroh oron gni huraadag nuat il tailagnbal urund ordog nuuval amidral ni saijirdag iim teneg huuli bj bolohgvi eee
ари
1 сарын өмнө
66.181.161.75
нөат буцаан олголт хэзээ орох гээд 3р улирлын буцаалт өгөх ёстой юмаа зүгээр хэл амгүй өгчиж болдоггүй юмуу ямар өөрсдөөс нь авах гэж байгаа биш сангын сайд болиоо
Зочин
1 сарын өмнө
124.158.64.159
unen heljee medleggui garuud garchdee
Зочин
1 сарын өмнө
124.158.64.159
unen heljee medleggui garuud garchdee
Зочин
1 сарын өмнө
124.158.64.159
unen heljee medleggui garuud garchdee
Зочин
1 сарын өмнө
192.82.80.29
НӨАТ-н буцаан олголтыг зогсоовол ард түмэн эрс эсэргүүцэнэ.
Zailtsgaaaaa!
1 сарын өмнө
139.5.218.205
Suudal n tomdood sansart nischihsen amidralaas tasarchihsan Javhlan Oyunerdene Amarsaihan gulugnuud borchuudiin uvchin zovlon yduuralaar ih togloj daramtaldag bolloo!yum bolgoniig boliulna sungahgui halamj zogsoono huuhdiin mungiig hasna covidiin gorimiig sungahgui ch geh shig ydarsan irgededdee l deerlhsen zandarsan buzariin hulgaich nariig buren bureldehuuneer ogtsruulj bulshilah heregtei!
Зочин
1 сарын өмнө
66.181.161.111
НӨАТ БОЛ ХУЛГАЙ ЛУЙВРЫГ ИЛРҮҮЛДЭГ МАШ ЗӨВ СИСТЕМ Хэрэв нөат ын 8% ииг өгчихдөг болчихвол иргэд аль ч байгууллагаас баримтаа нэхээд авна Ингэснээр тэр худалдаа татварын албанд бүртгэгдчихдэг болохоор татвараас зугтдаг ,луйвар булхай хиидэг хориотой наймаанууд зайлшгүй бүртгэлд орох болохоор бүх л зүйл бүртгэл тооцоонд ордог болчихно Иим болохоор булхай луйвар хиидэг хүмүүс л НӨАТ ыг эсэргүүцэнэ Талбай дээр байнга орилж балайрч байдаг хүмүүс харин үүнииг яриад талбай дээр суух нь яана
Новш
1 сарын өмнө
103.229.121.127
МАНАЙ ТӨРД БОЛОВСРОЛ МЭДЛЭГГҮЙ УЛС ТӨРИЙН МЭРГЭЖИЛ ХАЛЬТ МУЛЬТ ЭЗЭМШИСЭН ЖИНХЭНЭ БҮЛЭГЛЭЛ ПРАКЦЫН НӨХДҮҮД Л АЛБАН ТУШААЛ ДЭЭР ОЧИЖ БАЙНА ОДОО МОНГОЛ ГАНЦХАН ХҮРЭЛ СҮХИЙН ХҮСЛЭЭР Л ЯВЖ БАЙГАА ОЮУН ЭРДЭНЭ ЮУ Ч БИШ ҮГЭНД НЬ ОРОХГҮЙ БОЛ БАЛБУУЛАХ НААД ЗАХ ЗАНДАНШАТАР БОЛ НӨГӨӨ МӨНХ ЭРДЭНЭ ГЭДЭГ ОЙВОРГОН ЗАЛУУГ ЙН Л НӨГӨӨ ГУЯ САНГИЙН САЙДЫГ ХУРДЫН ЧОЙЖИЛСҮРЭН ХИЙЖ БАЙХДАА ЯАВ НӨӨТ ГЭЭД Л ХУРДДАА ГУЧААД ТЭРБУМЫГ ТАВЬЖИЛ БАЙСАН ҮГҮЙЭЭ ЕР НЬ УРД ӨМНӨ Ч ИЙМ Л БАЙСАН ЯМАР АА Л ПАРЗИТ БААБАР Л САНГИЙН САЙД ХИЙЖ БАЙСАН ШҮҮҮ ДЭЭ УГААДАС ДОЛООЖ ӨССӨН ХУЛГАЧ НАР ТӨРД ШУРГАЛАН АРД ТҮМНИЙ ТОЛГОЙ ДЭЭР УГААДАСАХ АСГАЦГААЖ БАЙНА
Зочин
1 сарын өмнө
122.201.24.104
Наад Жавхлан гэдэг этгээд чинь нөгөө хотгхор шанагын Хүрэлбаатараасаа дээрдэх юм даан ч алгаа. Ёстой хоцрогдсон амьтан байна. Яана даа яана МАН д нэгч өөдтэй хүн харагдахгүй юм
Зочин
1 сарын өмнө
122.201.24.104
Наад Жавхлан гэдэг этгээд чинь нөгөө хотгхор шанагын Хүрэлбаатараасаа дээрдэх юм даан ч алгаа. Ёстой хоцрогдсон амьтан байна. Яана даа яана МАН д нэгч өөдтэй хүн харагдахгүй юм