Н.Алтанхуяг: 2030 он хүртэл "Ирээдүйн өв сан"-г хэрэглэж болохгүй
Н.Нармандах
Үйл явдал
/
3 сарын өмнө

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг 

Б.Жавхлан сайдын хариултыг сонслоо. Төрийн өмчийн мөнгөний үлдэгдэл, төрийн өмчийн бүх банканд байгаа мөнгийг нийлүүлээд 5.8 их наяд байх ёстой байтал 1.4 их наяд байна гэж байна. Харин энэ их мөнгөний 4.4 их наяд хаана байна вэ...Энэ хэрвээ үнэн бол “Ирээдүйн өв сан”-гийн мөнгийг идсэн байна. Харин сангийн эх үүсвэрийг 2030 он хүртэл хэрэглэхийг хориглосон байдаг. Мөнгөгүй болсон болохоор хүүхдийн мөнгийг Ирээдүйн өв сангаас авна гэж ойлгоод байна. Ковид гэх нэрийдлээр энэ айл гэрийн мөнгө дуусах юм байна. 2030 оноос эхлээд сангийн хөрөнгө оруулалтын 10 хувийг улсын төсөвт шилжүүлнэ гэсэн хуультай бөгөөд 2030 он хүртэл хэн гар хүрч болохгүй наадах чинь хуримтлалын сан гэж тусгасан. Ер нь ажлын талаар гоё юм ярьдаг даанч өр шир, өвчин зовлон тэр нь эдгэж байгаа юм байхгүй.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.