Шатахууны гадаад нийлүүлэлт тогтворжиж байна
Д.Лхам
Үйл явдал, Нийтлэл
/
3 сарын өмнө
ОХУ-аас Ангарскийн ГТБҮ-ийн үйлчилгээ, засварын ажил удааширснаар манай улсад нийлүүлэх Аи-92 автобензиний нийлүүлэлт 2021 оны 09 дүгээр сарын 20-ний өдрөөс багассан.
 
ОХУ-ын Роснефть НХН-ийн Ангарскийн ГТБҮ-ээс 54880 тонн, БНХАУ-ын Петрочайна интернейшнл компанийн Хөх хотын ГТБҮ-ээс 20000 тонн АИ-92 автобензин 10-р сард импортлохоор төлөвлөн ажиллаж байна. Үүнээс 10 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар ОХУ-аас 12800 тонн, БНХАУ-аас 12250 тонн, нийт 25050 тонн АИ-92 автобензин импортлоод байна.
 
​Ангарскийн ГТБҮ-ийн үйл ажиллагаа 10 дугаар сарын 17-ноос эхлэн тогтворжиж хоногт 17-55 вагон буюу 1000-3300 тн АИ-92 автобензины ачилтыг хийж эхлээд байна. Мөн Хөх хотын ГТБҮ-ээс 25-наас эхлэн 7700 тонн АИ-92 автобензины ачилтыг хийнэ.
​Улаанбаатар хот болон бусад суурин газруудад АИ-92 автобензины түгээлтийг шуурхай хийж байна. Тухайлбал, 10 дугаар сарын 23-24-ний өдрүүдэд:
 
• НИК, Тэс петролеум, Шунхлай, Газ-Ойл, Ундрага Увс зэрэг ААН-үүд Говь-Алтай, Увс, Баянхонгор, Архангай, Дундговь, Өмнөговь аймгуудад 335 тонн, Зүүн 3 аймагт 150 тонн АИ-92 автобензин ачуулан түгээлтийг хийсэн.
 
• НИК, Сод монгол ХХК-нууд нь Дархан, Эрдэнэт, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ аймагт 7 вагон цистерн буюу 420 тонн АИ-92 автобензины түгээлтийг хийж эхэлсэн.
 
​Шатахууны гадаад нийлүүлэлт тогтворжиж эхэлж байгаа бөгөөд УУХҮЯ, АМГТГ болон шатахууны худалдаа эрхлэгч ААН-үүдтэй хамтран аймаг орон нутагт АИ-92 автобензины хангамж, түгээлтийг сайжруулахаар зохион байгуулан ажиллаж байна.
 
​Монгол улсын АИ-92 автобензины хоногийн дундаж хэрэглэгээ 1330 тонн, Үүнээс Улаанбаатар хот-850 тонн, Хангайн болон Төвийн бүс-265 тонн, Баруун болон Зүүн бүсийн хэрэглээ 215 тонн орчим байдаг.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.