Өмнөговь: Өнөөдөр ЦООХОР ИРВЭС хамгаалах олон улсын өдөр
Д.Лхам
Үйл явдал, Нийтлэл
/
3 сарын өмнө
2013 онд дэлхийн 12 орны төлөөлөгчид оролцсон хурлаар "Цоохор ирвэс хамгаалах Бишкекийн тунхаглал"-ыг хэлэлцэн баталснаар жил бүрийн 10 дугаар сарын 23-ны өдрийг Цоохор ирвэс хамгаалах өдөр болгон тэмдэглэдэг болжээ.
 
Цоохор ирвэс нь Монгол улсын "Улаан ном"-д "Нэн ховор зүйл"-ээр бүртгэгдсэн устаж болзошгүй аюулд хүрээд байгаа амьтан юм.
 
Уулын эзэн цоохор ирвэс нь Дэлхийн 12 улсад 5000 орчим байдаг. Харин Монгол оронд бие гүйцсэн цоохор ирвэсийн тоо толгой 806-1127-ын хооронд буюу дунджаар 953 гэсэн судалгааны дүн гарсан. Монгол орон дэлхийд цоохор ирвэсийн тоо толгойгоороо Хятад улсын дараа буюу хоёр дахь том популяци бүхий улс болж байна.
 
Цоохор ирвэс Монгол Алтай, Говь Алтай, Хангай, Саяны нуруудыг дамнан ойролцоогоор 327 мянган км квадрат газар нутагт тархан амьдарч байгаа юм.
 
Өмнөговь аймгийн Номгон, Хүрмэн, Ноён, Баяндалай, Сэврэй, Гурвантэс зэрэг 6 сумын нутагт 120 гаруй ирвэс бий.
 
2014 онд Өмнөговь аймгийн Сэврэй сум сумынхаа бахархалт амьтнаар цоохор ирвэсийг нэрлэж, ИТХурлаараа батламжилсан.
 
Цоохор ирвэс амьдралынхаа ихэнх хугацааг өвс ургамал тачиртай 2500-3500 м өндөр уулын гүн хавцал, хад асга, эгц цавчим хясаа цохио, нугачаа сархиаг ихтэй гөрөөс амьтан отох, гэтэж ойртох, довтлох боломжтой бартаат газарт болон говь цөлийн бүсийн хад чулуут уулс, баянбүрдүүдийг түшиглэн амьдардаг.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.