“Эрдэнэс Монгол”-ын Д.Хаянхярваа таны хажууд ХАЛ ҮЗЭЖ, ХАТ СУУСАН ЭРХ ХҮН шүү, Ерөнхий сайд аа!!!
Д.Лхам
Үйл явдал
/
3 сарын өмнө

Засгийн газрын тэргүүний шууд зааварчилгаагаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал, улстөрч Дамдины Хаянхярвааг Авлигтай тэмцэх газраас гэнэт шалган саатуулсан гэх мэдээ хэвлэлүүдээр хөврөх боллоо. Зураг хөргийг нь ил цацаж, прокурорын зөвшөөрөлгүйгээр шууд гүйцэтгэх ажиллагаа явуулсан байв.  Яг л 1930-д оны их хэлмэгдүүлэлтийн орчин цагийн шинэ хувилбар гэлтэй. Үүний цаана улстөрийн айхтар ӨШ ХОНЗОН л уншигдаад байгаа юм. Ерөнхийлөгч асан Халтмаагийн Баттулгаас эхлэлтэй ШИНЭ ЦАГИЙН ХЭЛМЭГДҮҮЛЭЛТИЙН  гол золиос нь Д.Хаянхярваа болчихлоо гэж учир мэдэх хүмүүс ярьж, бичиж нь үнэний ортой ч байж болох.

УИХ-дахь МАН-ын бүлгийн дарга байхад л түүнийг өөлж, гоочилж, ямар нэг аргаар буруутан болгох гэж их үзсэн. Бүүр намаасаа хасах ч гэж ч оролдсон. Мань хүн ч мөчөөгөө өгөөгүй, эсэргүүцэн тэмцсэн. Одоогийн Ерөнхйилөгч У.Хүрэлсүхтэй хамт авахуулсан өнөөх ҮНСЭЛТ гэх зургийг харахад л юу болж өнгөрсөн нь шууд нүдэнд үзэгдэнэ. Угаас шазруун, буурьтай, хатуу ширүүн үгтэй, хашир туршлагатай улстөрчийг ийм аргаар номхотгох гэж оролддог. Зарчимтай, зангартай, за гэвэл ёо үгүй хэлсэндээ хүрдэг цөөн хэдэн улстөрчийн нэг бол Д.Хаянхярваа. Хонгор сумыг хордуулсан гэх зэргээр сайн муу, нэр хоч зүүж өнөөгийн ДАРХАН ХОТЫГ суурингийн дайтай суурин болоход түүний зөв бодлого, холч ухаан, зарчимч байдал ихээхэн нэмэр болсон нь гарцаагүй.

Нэгнийгээ ядарсан дээр нь харанхуй ангал руу түлхдэг МУУХАЙ ЗАН сүүлийн үеийн улстөрчдөд зохихоо байсан гэдгийг МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ одоо эрх биш ойлгох байлгүй дээ. Оюук сайд бол угаас ТҮГЖИЛ гар гэдгийг М.Энхболдыг ЯНАГЛАН ХОРЛОСОН үйлдлээс нь тодорхой харж болно. Нэгэнт бүх эрх мэдлийг гартаа авчихсан тэр замдаа тээглэсэн бартаа саад бүхнийг хуулийн хүчээр зайлуулах бодлого баримтлаж байгааг Д.Хаянхярваагийн хэлмэгдэлтээс харж болно.

“Эрдэнэс Монгол” дахь хууль бус үйлдэл, булхай луйвар бүхнийг задлаж, хуулийнханд шалгуулахаар хандсан түүнийг өөрийг нь буруутан болгож, нийгмийн дайсан мэт харагдуулж, ЭЗЭНГҮЙ ХЭРЭГ ТОХОХ хуучин технологио дахин ашигласан нь харамсалтай. Дамдины Хаянхярваа бол та нарын дэргэд хийсэн бүтээсэн зүйлтэй, хэлэх үгтэй, нүүр бардамж, нүдний хараа цэгц шулуун эр хүн. Хашир улстөрч. Худал хуурмагтай эвлэрдэггүй, тэсэрдэг зан дээр хуулийн аргаар ХЭРЭГ ТОХОХ гэж байгаа чинь МУУХАЙ ХАРАГДАЖ БАЙНА , Ерөнхий сайд аа!!!!


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нямка
3 сарын өмнө
172.69.252.143
Хуцдым бэ ёстой...
Нямка
3 сарын өмнө
172.69.252.143
Хуцдым бэ ёстой...
Гахай
3 сарын өмнө
172.69.45.139
Хулгайч гахайг байх ёстой газарт илгээ. Монголын улс төрд түүний замнал энэ хүрээд дууссан. Энд хэн ч буруугзй. Сувдаг хулгайч зандаа л гомд
Дарханы иргэн
3 сарын өмнө
172.69.252.139
За шаадиймбээ танай сайт хаянхярваа бол засрашгүы хулгайч гэдгийг дарханы нохой хүртэл хэлнэ дэ.
Зочин
3 сарын өмнө
172.69.252.143
Хал үзэж хашир суусан хулгайч ч нэг л өдөр баригдна шдээ.
Damiran
3 сарын өмнө
172.69.252.139
darkhand darga baihdaa hunii hul tas budaad odoog hurtel huuliin hariuzlaga huleegeegui hun hal uzsen hat uzsen hun yum bizdee
Зочин
3 сарын өмнө
172.69.252.143
Авилгачыг өмөөрөөд хэрэггүй ээ.шоронд нь илгээх хэрэгтэй
зориг
2 сарын өмнө
172.69.252.143
авилгачингаа өмөөрнө гэдэг өөрөө авилгачин гэсэн үг манай улс авилгачидын жаргалын орон билээ