Ж.Бат-Эрдэнэ: Шинэ хөдөө” төсөл маань 5 дахь жилдээ хэрэгжиж байна
.
Үйл явдал
/
9 сарын өмнө
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлж, ард иргэдэд техник тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэх замаар ажлын байр нэмэгдүүлэх зорилготой “Шинэ хөдөө” төсөл маань 5 дахь жилдээ хэрэгжиж байна.
 
Энэхүү төсөл хэрэгжих хугацаанд олсон ололт амжилт, засаж сайжруулах алдаа дутагдал аль аль нь байлаа.
 
Нэн тэргүүнд төслийн хөрөнгийг иргэдийн оролцоотой, ил тод болгосноор улсын төсвийг үр ашигтай зарцуулъя гэсэн зарчмыг баримталж, нээлттэй сонгон шалгаруулалтын арга зүйг орон нутагт нэвтрүүллээ.
Сумын Засаг даргаар ахлуулсан сонгон шалгаруулалтын баг орон нутагт нэн шаардлагатай төслүүдийг 1 дүгээр шатанд шалгаруулсан бол 2 дугаар шатанд төсөл хэрэгжүүлэгчид өөрсдийн биеэр төслөө хамгаалсныг нэвтрүүлэг болгон бэлтгэж, орон нутгийн телевизээрээ цувралаар хүргэж эхэллээ.
 
Энэ удаад “Шинэ хөдөө” төслийн 2 дугаар шатны сонгон шалгаруулалтын эхний дугаарыг Баян-Агт сумаас бэлтгэснийг хүлээн авч үзнэ үү.
Нэвтрүүлгийн шинэ дугаарууд 7 хоног бүрийн Баасан, Бямба, Ням гарагуудад 20:00 цагаас “Сайхан Монгол” телевизээр үзэгчдэд хүрнэ.
 

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.