Дөрөвдүгээр эмнэлэг БҮГДЭД ҮЙЛЧИЛНЭ уриатайгаар үйлчилнэ
Д.Лхам
Үйл явдал, Нийтлэл
/
2 сарын өмнө
Эрүүл мэндийн салбарт шинэчлэл, ахиц, дэвшил авчирах, эрүүл мэндийн чанартай үйлчилгээг бүгдийг тэгш хамруулж, хүртээмжтэй үйлчлэх зорилготой Дөрөвдүгээр эмнэлэг төслийг хэрэгжүүлэгч залуучуудын баг хамт олон маань “#Өнөөдөр #ЭМТҮйлчилгээгээ эхлүүлэх бэлтгэл ажлынхаа хүрээнд #ХҮНИЙ_НӨӨЦИЙН судалгаа, сонгон шалгаруулалт, СУРГАЛТ, тавилга, тоног төхөөрөмж, хэрэгсэлийн захиалга, суурьлуулалт гэх мэт олон олон ажлуудыг маш чамбай амжилттай гүйцэтгэсээр л байгаа талаарх мэдээлэлийг та бүхэндээ хүргье.
Дэлхий нийтийг хамарсан КОРОНА ВИРУСТ халдвар /КОВИД-19/ ЦАР ТАХАЛ дэгдэж олон улсын хооронд чөлөөтөй зорчих, бараа таваар, тоног төхөөрөмж, хэрэгсэлийн захиалгын сонголт судалгаа хийх, улс хоорондын тээвэр ложистик … гэх мэт олон ажлуудын хэвийн үйл ажиллалагаа #хумигдмал_хязгаарлалтай болсон энэ цаг үед #Дөрөвдүгээр_эмнэлэг төслийг хэрэгжүүлэгч баг хамт олон эмч, мэргэжилтэн залуучууд маань эмнэлгийн үйл ажиллагаагаа нээх бэлтгэл ажлаа аль болох хурдан гүйцэтгэхийн төлөө бүхий л гарц шийдлийг хайж, #шантрахгүйгээр оюун ухаан, мэдлэг чадвараа дайчлан хөдөлмөрлөж байгааг нь харахад энэ баг хамт олон залуучуудаар мааш их бахархах сэтгэгдэл төрж байгаагаа илэрхийлье.
 
Дөрөвдүгээр эмнэлэг төслийг санаачлагч залуучууд: “…Бидний үеийн залуус хөгжилтэй гадны улсад боловсрол эзэмшин, ажиллаж амьдарч хүний төлөө нийгмийн тогтолцоо хэрхэн бүрддэг, төр хувийн хэвшлийн уялдаа холбоо, төрийн бодлого, иргэдийн оролцоо зэрэг, чанар стандарт, үйлчилгээ гэдгийг нүдээр үзэж биеэр эдлэж байхдаа "бид эх орондоо яагаад ийм сайхан, бухимдалгүй, чирэгдэлгүй амьдарч ажиллаж болдоггүй юм бэ?" гэж байнга л бодож ирсэн, боддоггүй хүн байхгүй гэдэгт 100% итгэлтэй байна…” гэж зориглон энэ төслөө хэрэгжүүлэхээр эхэлж байсан нь саяхан.
 
2021.10.01. #Zoljargal_Banzragz: Манай Дөрөвдүгээр эмнэлэг өнөөдрөөс эхлэн United Nations Global Compact буюу Даян дэлхийн гэрээний 10 зарчим-г мөрдөн хүний эрхийг зөрчихгүй байх, хариуцлагатай бизнес хийх, авлигын эсрэг ажиллах зэрэг 10 зарчмыг эрхэмлэн ажиллахаар боллоо.
Нэгдсэн Үндэсний Байгууллагын үйл ажиллагаанд оролцоно гэдэг нь өөрөө маш их нэр хүндийн асуудал гэдгийг ойлгож, ухамсарлаж байгаа бөгөөд бүх үйл ажиллагаандаа доорх зарчмуудыг шингээн, мөрдөн ажиллах болно.
Бид Монголоос элссэн хамтран ажиллаж байгаа анхны ЭМНЭЛЭГ болж байна…
 
2021.10.08. Дөрөвдүгээр эмнэлэг: Манай эмнэлгийн хамт олон Солонгосын Сөүл Их Сургуулийн Бундан эмнэлгийн эмч нартай хамтран олон улсын вэбинарыг амжилттай зохион байгууллаа. Уг вэбинараар Сөүлийн Их Сургуулийн Бундан эмнэлгийн Олон Улсын эрүүл мэндийн төвийн эмч нар Ковид-19 цар тахлын үед авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийг танилцуулан туршлага хуваалцнаас гадна сургалтын үндсэн сэдэв болох таргалалт, таргалалтын үед хийгддэг орчин үеийн мэс заслын аргуудын талаар сургалт оров…
 
2021.10.21. Дөрөвдүгээр эмнэлэг: Тайвандаа 7 салбар эмнэлэг бүхий Buddhist Tzu Chi Foundation-ий 1000 ортой Taipei Tzu Chi Hospital-тай Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах арга хэмжээг онлайнаар зохион байгуулав. Энэхүү арга хэмжээнд Улаанбаатар дахь Тайбейн худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газар, Төлөөлөгч хатагтай Грейс Ло биечлэн оролцож гэрчлэв. Манай эмнэлгийн Taipei Tzu Chi эмнэлгээс өнгөрсөн 7-р сард авсан Ковид-19 цар тахлын үеийн гамшгийн менежментийн сургалт өндөр үр дүн өгч дотоод үйл ажиллагааны журамдаа оруулан туршилт хийгдэж мөрдөхөд бэлэн болоод байна. Мөн цаашдаа олон сургалт, уулзалтууд зохион байгуулагдаж хоёр эмнэлгийн хамтын ажиллагаа өргөжин тэлнэ гэдэгт бид итгэлтэй байна… энэ мэт эмнэлэг нээх тавилга, тоног төхөөрөмж, хэрэгсэл захиалах, суурьлуулалтаас ГАДНА олон ажлуудыг төлөвлөж хэрэгжүүлж байгаа нь бас онцлогтой.
 
2021.10.09. Дөлгөөн Дөк: Бидний хичээл зүтгэл, хөдөлмөрийн үр дүн та бүхэнд ил болох цаг ойртсоор…
Бараг л бүх зүйлд нь гар бие оролцож, сэтгэл зүрхээ зориулж эхлэлээс нь бүтээн байгуулж яваа болохоор энэ төсөл маань яг л хүүхэд минь мэт ? Өөрийн зүгээс байж болох жижиг гэлтгүй бүх зүйл дээр анхаарал тавин урагшилсаар л явна даа. Өсөж том болоход нь хамт олноороо бахархаад инээмсэглэл тодруулан сууж байх мөч удахгүй ирнээ гэдэгт итгэлтэй байна.
 
Дөрөвдүгээр эмнэлэг бүгдэд үйлчилнэ. Таны таньдаг эмч чинь бид байх болно.
 
 

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.