"Эрдэнэс метан" ХХК-ийн хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
.
Үйл явдал
/
9 сарын өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд "Эрдэнэс Метан" ХХК болон хамтарсан компани болох “Methane Gas Resource” LLC -ийн хамт олон “My Club” сайн дурын бүлгэмтэй хамтран нэгдлээ.


"Myclub" сайн дурын бүлгэм 2006 онд үүсэн байгуулагдсан бөгөөд байгаль орчныг хамгаалах, залуу үедээ эх дэлхийгээ хайрлах сэтгэлийг төрүүлэх, мод тарих урргуулах аргыг өвлүүлэх зорилготойгоор 15 жилийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. "Эрдэнэс Метан" ХХК-ийн Гүйцэтгэх Захирал Д.Амар жил бүр 1000 мод тарих зорилт тавьж байгаагаа хэлээд, “My Club” клубын цаашдын үйл ажиллагааг дэмжиж ажиллахаа илэрхийллээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.