Т.Энхтүвшин: Шүүхийн шийдвэр болон онцгой байдлын алба хаагчид 5 жил тутам МӨНГӨН УРАМШУУЛАЛ АВАХ эрх зүйн орчин бүрдлээ
Д.Лхам
Үйл явдал, Нийтлэл
/
2 сарын өмнө
УИХ-ын гишүүн С.Чинзориг, Г.Ганболд, Н.Наранбаатар нарын хамт санаачлан боловсруулсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өнөөдрийн чуулганы /2021.10.29/ нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн батлагдлаа.
 
Энэ хууль батлагдсанаар орон нутагт аймгийн төвөөс бусад газарт алба хааж буй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчид 5 жил тутамд мөнгөн урамшуулал авах эрх зүйн орчин бүрдэж байна.
 
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуультай хамт өргөн барьсан Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль маань яг долоо хоногийн өмнө УИХ-аар батлагдсан бөгөөд хуулиар аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй ажиллах байгаа Онцгой байдлын алба хаагчид мөн 5 жил тутам мөнгөн урамшуулал авахаар болсон юм.
 
Гал усны аюул, гамшиг зовлон тохиолдоход ард иргэдийн аюулгүй байдлын төлөө амь хайргүй зүтгэдэг онцгой байдлынхан болон орон нутагт алба хааж буй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтнуудын нийгмийн хамгааллыг сайжруулах, амьдралын чанарыг дээшлүүлэхэд хувь нэмэр үзүүлнэ хэмээн тооцож эдгээр хуулийн төслийг боловсруулсан билээ.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.