Үзэсгэлэн худалдааны үеийн хог хаягдлыг 30-40 хувь бууруулах боломжтой
Д.Лхам
Үйл явдал, Нийтлэл
/
2 сарын өмнө
Байгаль орчин, аялал жуулчлалын яам энэ удаагийн АйТиЭм-2021 аялал жуулчлалын үзэсгэлэнг Монголын аялал жуулчлалын холбоотой хамтран Мишээл экспо төвд 3 хоногийн турш амжилттай зохион байгуулав. Ингэхдээ хог хаягдлын менежментийг сайжруулах зорилго тавин ажилласан бөгөөд үзэсгэлэнгээс гарах хог хаягдлыг газар дээр нь ангилан ялгаж, дахин боловсруулах боломжтой хаягдлыг үйлдвэрт шилжүүлэх ажлыг “Өнгө нэм” ТББ-тай хамтран хэрэгжүүллээ. Нэг удаагийн үзэсгэлэн худалдааг дунджаар 10 мянга гаруй хүн үзэж сонирхдог бөгөөд үйлчлүүлэгч, болон оролцогчдоос үүсэх хог хаягдлыг газар дээр нь ангилан ялгаснаар 30-40 хувь бууруулах боломжтойг “Зүгээр битгий хая” аяны багийнхан судалж тогтоосон.
 
 
Цаашид олон нийтийг хамарсан үзэсгэлэн худалдааны үеэр хог хаягдлыг асуудлыг хамтад нь шийдвэрлэж байх нь ач холбогдолтойг онцолж байна.
 

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.