Ж.Сүхбаатар: Хүнсний импорт хийдэг хүмүүсийн зовлонг хэлье, асууя гэж бодож байна
Д.Лхам
Үйл явдал, Ярилцлага
/
1 сарын өмнө
Хүнсний импорт хийдэг хүмүүсийн зовлонг хэлье, асууя гэж бодож байна. Сүүлийн үед удаан хугацаагаар тээвэрлээд ирж байна. Гэтэл ирсэн хойно хадгалах хугацаа нь дуусчих гээд байгаа хүнсний бүтээгдэхүүнүүдийг заавал урт хугацаатай байхыг шаарддаг юм байна. Тэгээд орж ирсэн хойно нь хүмүүст үнэгүй тарааж өгч байна. Яагаад гэсэн чинь аль хагас жилийн өмнө татаад аваад борлуулах гэсээр байтал одоо 11 дүгээр сард хугацаа нь дуусч байна. Зарим хүмүүс ямар арга хэрэглэдэг вэ гэхээр үнэнээрээ явдаг хүмүүс нь хохироод, зарим хүмүүс нь цаад газраа хугацааг нь сунгаж өгөх талаар гуйдаг, нөгөөдүүл нь ойлгодоггүй. Манайхан хил дээрээ оруулдаггүй саатуулаад би нарийн сайн мэдэхгүй байна. Гэхдээ түргэн муудна гэдгийг ойлгохдоо чанартай байна гэж ойлгоод байна. Тэгэхээр зохиомлоор баахан урт хугацаатай, хадгалах хугацаа нь урт чанаргүй бараа бүтээгдэхүүнийг оруулна гэсэн бодлого Хүнсний тухай хуулиар байгаад байдаг юм уу, эсвэл гаалийнхан, мэргэжлийн хяналт, төрийн хяналт шалгалттай холбоотой асуудал байгаад байна уу.
Энэ хүнсний импортын зовлон тийм байна. Яг дүрэм журмаар нь оруулъя гэхээр урт хугацаатай бүтээгдэхүүн шаардаад байдаг. Гэтэл урт хугацаатай бүтээгдэхүүн шаардаад байхаар янзан бүрийн юм хийгээд оруулаад ирээд байна.
 
Тэд нарын зовлон та нарт очдог уу, очдоггүй юу, ийм яриа санаа бодол гарсан уу, үгүй юу, Үүнд Сангийн дэд сайд ч тэр, Хууль зүйн дэд сайд ч тэр анхаармаар байна. Энэ бол хавтгайрч байна шүү. Олон жил энэ бизнесийг хийж байгаа хүмүүс ярьж байна. Би магадгүй дутуу ойлгоод зарим зүйлийг нь тодруулж хэлж чадахгүй байж магадгүй.
 
Одоо нэлээн хэдэн бараа бүтээгдэхүүнээ 12 сард хугацаа нь дуусна гэж байгаа учраас зарж болохгүй, нэг бол үнэгүй тараана, нэг бол богино хугацаатай байна гээд оруулж болдоггүй. Зарим бүтээгдэхүүн 3-4 сарын хадгалах хугацаатай байгаа юм. Гэтэл монголд орж ирээд удалгүй дуусчих юм байна. Гэтэл яг тэр зардаг зарим нэр төрлийн чихэрнүүд орж ирээд хоёр долоо хоногийн дотор зарагдаад дуусдаг. Гэтэл танай бүтээгдэхүүн орж ирсэн хойноо нэг сарын дотор хугацаа нь дуусахаар юм байна гээд заруулахгүй гэж ярьдаг. Гэтэл тэр нь түргэн зарагддаг л байгаа байхгүй юу, гэх мэтийн хадгалах хугацаатай холбоотой хуурамч байдлыг зохиомлоор Хүнсний хууль байна уу бусад хуулиудаар бий болгоод байх шиг байна. Яг энэ чиглэлээр ажиллаж байсан 2-3 хүн надад хэлж байсныг гэнэт саналаа.
 
Хариулт: Сангийн яамны Төсвийн орлогын хэлтсийн дарга Тэлмүүн: Ж.Сүхбаатар гишүүний асуултанд хариулъя. Энэ яг үнэн Дэлхийн банкны бизнес эрхлэлтийн судалгаагаар хил нэвтрэхтэй холбоотой манай үзүүлэлтээр дэлхийн 160 улсаас 143-т байна. Зөвхөн хил биш экспортын хувьд үйлдвэрээсээ эхлээд хилээр гарах хүртэл зарцуулдаг цаг хугацаа бол зөвхөн баримт бичиг дээр 168 цаг, хилийн шалганд очиход 134 цагийг зарцуулдаг. Бидний оруулж байгаа шинэчлэлийн бодлого нь зөвхөн хил гаалийн, мэргэжлийн хяналтын байгууллагын гаальтай механик гэмтэл биш бид нарын зорилго бол цаг хугацааг бууруулах, давхардалыг бууруулах, бичиг баримтыг цөөлөх, хяналт шалгалт болон хүний хүчин зүйлийн оролцоотой процесс ажиллагаануудыг нэгтгэх, цөөлөх буюу гадаад худалдааг энгийн хялбар болгох чиглэл өөрчлөлтүүдийг хийнэ. Тиймээс уг хууль Улсын Их Хурлаар батлагдаад гарсны дараагаар бид хилийн мэргэжлийн хяналттай холбоотой процесс ажиллагааг нэг бүрчлэн үзээд цаг хугацаа зардлыг багасгах чиглэлээр ажиллах зорилготой байгаа.
 
 
 

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.