Мод тарьдаг ЕРӨНХИЙЛӨГЧ өө!!! Зүрх ургуулдаг Б.Болдсайхан эмчид ЧИНГИС ХААН одонг олгоё!!!
З.Батхуяг
Нийтлэл
/
2 сарын өмнө

Мянганы суут хүн, Их Монгол Улсыг үндэслэгч Их Эзэн Чингис хааны төрсөн өдөр буюу “Монгол бахархлын өдөр” удахгүй тохионо. Жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгний билэгт сайн өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Монгол төрийн тэргүүн зэргийн -“Чингис хаан” одон”-г улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататгах, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулахад хувь нэмрээ оруулсан эрхмүүдэд олгодог уламжлалтай.

Энэ жилийн “Чингис хаан одон”-г чухам хэнд олгох нь өнөөдрийг хүртэл тодорхой бус байна. Олон нийтийн зүгээс Монгол төрийн тэргүүнээр ажиллаж байх хугацаандаа улсынхаа нэр хүндийг гадаад оронд сурталчлан таниулах, олон улсын нэр хүндтэй удирдагчдыг Монгол оронд цуглуулж “АСЕМ”-ийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах санаачилгыг гаргасан гэх үндэслэлээр Монгол Улсын Ерөнхийлөгч асан Цахиагийн Элбэгдоржид олгохоор болсон гэх албан бус мэдээлэл цацагдаж эхэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд анх удаагаа энэ шагналыг олгох хувь тохиож байна. Тэрбээр НҮБ-ын чуулганы индрээс "Цөлжилттэй тэмцэх зорилгоор ТЭРБУМ МОД тарих аяныг улс орон даяар эхлүүлнэ" хэмээн тунхагласан. Энэ дагуу төрийн бүх байгууллагыг хүчээр МОД ТАРИУЛЖ байгаа. Мод тарих нь байгаль орчноо хамгаалахад тустай зөв зүйл мөн. Тэгвэл Монголын төрийн орхигдсон мартагдсан "Зүрхний гажигтай хүүхдүүд"-ийг Б.Болдсайхан эмч олж, оношилж, эмчилж байгаа нь Тэрбум мод тарихаас ч илүүтэй, буянтай үйл болоод байгаа юм. 

Харин олон нийтийн зүгээс энэ жилийн “Чингис хаан одон”-г “Зүрхний” хэмээн алдаршсан Монгол Улсын гавьяат эмч Бундангийн Болдсайханд олговол зохилтой хэмээн дэмжээд буй юм. Б.Болдсайхан эмчийн хувьд “Зүрх мартахгүй” төслийн хүрээнд төрөлхийн зүрхний согогтой бага насны хүүхдүүдэд үнэ төлбөргүй үзлэг оношлогоо, мэс засал хийж ирээдүйгээ авран асрах үйлсэд жинтэй хувь нэмэр оруулж байгаа нэгэн юм. Зүрхний төрөлхийн мэс заслыг тогтмол олноор нь хийх боломжгүйн улмаас өвчиндөө шаналж буй олон хүүхэд удаан хүлээх хэрэгтэй болж эсвэл гадаадаас эмч, тусламжийн баг ирэхийг хүлээдэг байсан. Харин уг төсөл хэрэгжиж эхэлснээр 2027 он хүртэл зүрхний хагалгаанд орох шаардлагатай 1000 хүүхдийг эмчлэх зорилт тавиад буй. Солонгосоос 10-15 дахин хямд зардлаар хийдэг аж.. Төслийн баг нийт 234 хүүхдэд зүрхний хагалгаа хийж хүүхдүүдэд амь бэлэглэж, эцэг эхчүүдэд итгэл төрүүлжээ.

Монгол Улс үндэсний эрх чөлөө  тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны 103 жил, Нийслэл хотын 365 жил, Ардчилсан хөдөлгөөний 25 жилийн ойгоор 2014 онд Сонгодо  эмнэлгийн захирал Б.Болдсайхан нь “ХҮНИЙ ГАВЬЯАТ ЭМЧ” цол хүртэж байсан. Тэрбээр Зүрх судасны мэс засалч, анагаах ухааны доктор, гавьяат эмч Б.Болдсайхан нь АУИС-ийн төгсөгч ба нийт 30 шахам жилийн ажлын туршлагатай эмч юм. Шастины нэрэмжит III төв эмнэлэгт мэс заслын их эмчээр 1988-2011 онд ажиллаж байсан. 2011 оноос УБ Сонгдо эмнэлгийн Ерөнхий захирал, зүрхний мэс заслын их эмчээр ажиллаж байна.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
2 сарын өмнө
162.158.165.233
Зөв Болдсайхан эмчид өгий
Зочин
2 сарын өмнө
172.69.182.237
Дэмжиж байна.
Зочин
2 сарын өмнө
172.69.45.139
Нэр гардаггүй өөрсдийгөө суртчилах завгүй зүтгэж байгаа 3-р эмнэлэгийн зүрхний мэс засалчдын стастик үзүүлэлтийг гаргаж тэдний хөдөмөрийг бас үнэлэх хэрэгтэй
Зочин
2 сарын өмнө
172.69.252.141
Дэмжиж байна.
Зочин
2 сарын өмнө
172.69.252.141
Demjij bna
Зочин
2 сарын өмнө
172.69.252.141
Demjij bna
Зочин
2 сарын өмнө
172.69.45.141
дэмжихгүй, улсын эмнэлэгт үнэгүй хийдэг хагалгааг маш өндөр үнээр хийдэг, шуналтай хүн
Zochin
2 сарын өмнө
172.69.252.139
Demjihgui
Budmaa
2 сарын өмнө
172.69.252.139
Zow
Budmaa
2 сарын өмнө
172.69.252.139
Zow d
Budmaa
2 сарын өмнө
172.69.252.139
Zow dem
Budmaa
2 сарын өмнө
172.69.252.139
Zow demj
Зочин
2 сарын өмнө
172.70.147.159
Сайн эмч үү сайн эмч, гэхдээ хувийн эмнэлэг нь үнэтэй, тэнд ажилладаг эмч нар харьцаа муутай, өвдөж зовсон хүмүүст хатуу хандсан муу хамт олон байдаг юм билээ.
Zochin
2 сарын өмнө
172.69.45.139
Demjij bna
Zochin
2 сарын өмнө
172.69.45.139
Demjij bna
Зочин
2 сарын өмнө
172.70.147.105
Demjij bna
Зочин
2 сарын өмнө
172.69.252.139
Дэмжиж бнаа Харин Элбэгдорж л биш шүү Хэрвээ Элбэгт өгвөл та жинхэнэ ардын дайсан болно шүү ерөнхийлөгчөө
Зочин
2 сарын өмнө
172.68.110.161
Энэ хүмүүс зүгээр ажиллаад байдаг биш , төсөл зохиогдоод тэрүүнийхээ дагуу ажилладаг байх шүү. Хаанаас санхүүждэг юм ямар ч байсан улсаас тусламж байгаа л байх, нэг өвчигнөхөөрөө жинхэнэ солиоорж туйлширдаг болжээ.
Зочин
2 сарын өмнө
172.69.252.137
Tur uls baina tur ni turiin terguun hoyor ni medej baigaa baihaa Bathuyag setguulchee
Зочин
2 сарын өмнө
172.69.252.143
Дэмжиж байна. Улсын эмнэлгүүд ЭМДаатгалын сангаас санхүүжилт хүлээгээд , дээр нь ачааллаа дийлдэггүйгээс хичнээн нялх зүрх зовж байгаа билээ. Эмч өөрөө очиж оношлоод, сайн сэтгэлтнүүдийн хандив, буянаар босгосон мөнгөөр эм, хагалгааны материалын зардлаа олоод ямар үнэгүйгээр эрүүлжүүлж байна.Элбэгдоржид Монгол төр өгөх юмаа өгчихсөөн. Бодитой ариун үйлстнүүдээ төр дэмжих хэрэгтэй.
Зочин
2 сарын өмнө
172.69.252.141
boldsaikhan emch
Зочин
2 сарын өмнө
172.69.252.137
Boldsaihan emchid olgoe nudee olson zuw shagnal bno shu demjij bn
Зочин
2 сарын өмнө
172.69.252.141
Дэмжиж байна Болдсайхан эмчид өгөх ёстой шагнал