Монголын жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн ФОРУМ-2021
Д.Лхам
Нийтлэл, Үйл явдал
/
2 сарын өмнө

Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо энэ сарын 19-нд 3 дахь удаагаа жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд зориулан цар тахал ба эдийн засаг сэдвийн дор ээлжит форумыг зохион байгуулахаар бэлтгэж байна. Энэ удаагийн форум уулзалтад төрийн байгууллагын төлөөлөл оролцож жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд тулгамддаг асуудлын талаар хэлэлцэх юм.

Форум уулзалтад Зээлийн батлан даалтын санЖижиг, дунд үйлдвэрийн газарШударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газарНийслэлийн "Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв" НӨҮГ болон Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо хамтран зохион байгуулж байна. 

 

Манай улс 2020 оны 2 сард анхны хөл хорионы үед 4800 гаруй жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчид үүдээ барьж байсан. Энэ тоо өсөж байгааг салбарын хүмүүс хэлсээр байгаач төдийлөн төр засаг анхааралдаа авахгүй байсаар 2 жилийн нүүр үзэж байна. Энэ удаагийн форумаас гарсан шийдвэрийг төр засагт хүргүүлэхээр холбогдох төрийн 4 байгууллагатай хамтран зохион байгуулж байгаагаараа онцлог юм.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.