Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав
.
Үйл явдал
/
9 сарын өмнө
“Багануур” ХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Номинчулуун, МУИС-ийн дэргэдэх “Гарааны Дижитал Солюшнс” ХХК-ийн захирал А.Энхбаяр нар хамтын ажиллагааны санамж бичгийг үзэглэлээ. Энэхүү санамж бичиг нь 2023 он дуустал үргэлжлэх бөгөөд судалгаа, туршилт үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой юм. “Багануур” ХК-ийн хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдэд дата анализ хийх, дэвшилтэт технологийг судлах, цаашлаад Монгол улсын уул уурхайн салбарын хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг гаргахад чиглэн ажиллана. МУИС-ийн дэргэдэх “Гарааны Дижитал Солюшнс” ХХК-тай 2018 онд хамтран тус компанийн бүтээсэн виртуал симуляторыг сургалтын үйл ажиллагаандаа нэвтрүүлж байсан билээ.
 

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.