Н.Уртнасан сайд ХОРХОГИЙГ геннист бүртгүүлэх зэрэг ажилд НЭГ ТЭРБУМ төгрөг зарцуулна гэжээ!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2 сарын өмнө

Ковидоос үүдэлтэйгээр манай улсын аялал жуулчлалын салбар огцом уналтад ороод байгаа. энэ салбарт 1600 гаруй аж ахуй нэгж идэвхтжй үйл ажиллагаа явуулдаг ч ковидоос үүдэлтэйгээр 88 мянган хүний ажлын байр эрсдэлд ороод байна. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасангийн хувьд “2024 оноос гадны зочдыг хүлээж авахад бэлэн байгаа эсэхийг судлаж байна” хэмээн хэвлэлд онцолсон. Манай улс 2019 онд 570 гаруй мянган гадны жуулчин, додоотын нэг сая орчим чуулчин хүлээн авч байсан ч сүүлийн хоёр жил нам гацчихсан байгаа.

Дайны хажуугаар дажин гэгчээр салбар энэ хугацаанд ихээхэн хэмжээний төсвийг батлаад, улмаар үрж дуусгажээ. Тодруулбал, Нэг тэрбум 78 сая төгрөгийг ямар ч үр ашиггүй зүйлд зарцуулаад дуусгасан байна. Үүнд, Хятад, АНУ, Солонгос, Япон, Хонгконг, Англи зэрэг улсуудын цахим үзэсгэлэнд оролцож Монгол улсыг сурталчлахад 407 сая төгрөг, Үндэсний өв соёлыг сурталчилсан бүтээгдэхүүний багц бий болгоход 30 сая, Монгол үндэсний хоол хорхогийг геннист бүртгүүлэх арга хэмжээнд 20 сая, Жуулчдад зориулсан монгол үндэсний хоолны гарын авлага бүтээхэд 30 сая, Мянган унаганы баярт найман сая төгрөг зарцуулна гэх мэтээр бүтэн жилийн төлөвлөгөөт 54 ажлыг нэг тэрбум гаруйгаар хийхээр Байгаль орчин аялал жуулчлалын сайд Н.Уртнасангийн 2021 оны хоёрдугаар сарын 05-ний өдрийн 21/34 тоот тушаалын хавсралтад баталжээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
2 сарын өмнө
172.69.252.139
Халтар Ёндон энэ балай авгай 3ыг хөтлөлцүүлээд Монгол төрөөс зайлуулаач
Зочин
2 сарын өмнө
172.69.252.143
20 Saed bol ginnest burtguulehed bolj bn shdee.mongol l yos shhdee.bugd l durtai
Зочин
2 сарын өмнө
172.69.252.137
Зайлаасай .. хэн нь крандсан юм болдоо
Зочин
2 сарын өмнө
172.69.252.137
Зайлаасай .. хэн нь крандсан юм болдоо
Зочин
2 сарын өмнө
172.69.252.137
оюуха энэ хэдэн банзалууудаа аваад буцаад шороон доороо ор доо. зомби чинь._
Зочин
2 сарын өмнө
172.70.142.49
Ямар ашиг сонирхол байдаг болоод энэ нэг юмыг авч хаяж болдоггүй юм болоо ёстой л төсвийн мөнгө уйлахгүй юм даа ард түмний амьдрал өдөр хоног ирэх бүр дордсоор
Сэтгүүлч үүнийг мэдэх ёстой.
2 сарын өмнө
172.69.252.143
Сэтгүүлчээ! Дэлхийн рекордууд бүртгэдэг бүртгэлийг "Гиннесын ном" гэдэг юм. Эхний үгийг томоор бичих ёстой. Учир нь энэ бол хүний нэр. Хүн дээр рекорд бүртгэж бичиж хэвлэж болохгүй. Иймд "ном" гэдэг үг энд орох ёстой. Кх!
монголчууд
2 сарын өмнө
172.69.252.139
Монгол эх орноо ард түмнээ гэсэн ийм дэлхийд хосгүй мэргэн санаа олж дэвшүүлсэн хосгүй ухаантай сайд төрдөг нь монголчууд бидний амны хишиг заяа буянаас зайлахгүйдэгээ
Яанаа
2 сарын өмнө
172.70.147.159
Төсөвийн мөнгөөр тоглож байна даа нөгөө иддэг хуучины арга байна шүүх цагдаагийнхан бүгд мэддэг боловч цуг хутгалддаг учираас