"Эрдэнэс тавантолгой" ХК-ийн төлөөлөл "Говийн гайхамшигт-6" зөвлөгөөнд оролцлоо
Д.Лхам
Үйл явдал
/
2 сарын өмнө

Өмнөговь аймгийн Даланзадгад хотод “Говийн гайхамшигт-6” тавдугаар зөвлөгөөн 2021 оны 11 дүгээр сарын 3-5-ны өдрүүдэд болж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг төлөөлөн Байгаль орчин, Усны бодлогын хэлтсийн Байгаль орчны ахлах мэргэжилтэн Ц.Бүрэнжаргал оролцлоо.

“Говийн гайхамшигт-6”-д дэлхийд ховордсон Хавтгай, Мазаалай, Тахь, Хулан, Монгол бөхөн, Хар сүүлт багтдаг бөгөөд зөвлөгөөнөөр эдгээр амьтдыг хамгаалахад талуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр тодорхой сэдвүүдээр хэлэлцүүлэг зохион байгуулжээ.

Зөвлөгөөнд оролцогчид “Говийн гайхамшигт-6 санаачлагын зорилго, үйл ажиллагааны тухай ойлголт, мэдлэг мэдээллийг нийгмийн хүрээнд нутагшуулах, амьтдын амьдрах орчны эрсдэлийг бууруулах, бүс нутаг, орон нутгийн хөгжлийн бодлоготой уялдуулах, удирдлага болон санхүүжилт, амьтдыг хамгаалах, өсгөн үржүүлэх ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй төлөвлөн хэрэгжүүлэх гэсэн сэдвүүдээр хэлэлцсэн байна.

Цаашид “Эрдэнэс Тавантолгой” ХК “Говийн гайхамшигт-6” зөвлөгөөнд идэвхтэй оролцож, хамтран ажиллах талаар ярилцжээ.

 

 

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.