Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газарт “Хөдөлмөрийн тухай хууль”-ийг /шинэчилсэн найруулга/ сурталчлах сургалт боллоо.
Энэ хууль 2022 оны 01 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх юм.
Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооноос сургалтыг санаачлан зохион байгуулж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, ХНХЯ, ОУХБ-ын Монгол-Хятадын товчоо, МҮЭХ зэрэг байгууллагууд хамтран оролцлоо.
Сургалтаар Хөдөлмөрийн хууль, тогтоомж, хуулийн хамрах хүрээ, хөдөлмөрийн суурь зарчим, үндсэн эрх, хөдөлмөрийн харилцаан дахь нийгмийн түншлэл, хамтын харилцаа, хөдөлмөрийн сонирхлын маргаан, хөдөлмөр эрхлэлтийн харилцааны нийтлэг зохицуулалт зэрэг олон чухал асуудлаар мэдээлэл өгөв.