З.Мэндсайхан: Мах бэлтгэлийн үеэр аймгууд зохион байгуулалт хийж НИЙСЛЭЛ РҮҮ МАХ НИЙЛҮҮЛНЭ
Д.Лхам
Үйл явдал
/
2 сарын өмнө
Өнөдөөр Засгийн гарын ээлжит хуралдаан болов. Хуралдааны дараа ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан дараах мэдээллийг өглөө:

-Мах бэлтгэлийн үеэр аймгууд зохион байгуулалт хийж нийслэл рүү мах нийлүүлнэ.

Замын-Үүдээр орж буй ачааг галт тэрэг рүү шилжүүлэхээр ажиллаж байна. Гол нь аж ахуй нэгжүүд тээвэр зуучдын компанитай хамтран ажиллах хэрэгтэй байна.

Нөөцийн мах бэлтгэх ААН-үүдэд 3 хувийн зээл олгоно.Төв суурин газарт 13 мянган тонн нөөцийн мах бэлтгэхээр нийт 100 тэрбум төгрөгийн зээл олгохоос 81 тэрбум төгрөгийн зээлийг банкууд судалж дуусжээ. Өнөөдрийн байдлаар ирэх өвөлд зориулж 5.5 мянган тонн мах бэлдсэн. Өвлийн идэшний нээлттэй худалдааг нийслэлд 7 цэгт зохион байгуулна. Дундын нугалаа, үнийн нэмэлтгүй борлуулахаар зэхэж байна. Төв цэнгэлдэх хүрээлэн, 1000 машины зах гэх мэт 31 цагт идэш борлуулна. Цаашдаа төрийн өмчит мах бэлтгэх компани байгуулахаар бэлтгэл хангаж байна. Хөдөө аж ахуйг дэмжих санг корпорац болгон, зах зээлийн жишгээр ажиллуулна. Ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар албан ёсоор шийдвэр гарна. Энэ корпорац махны нийлүүлэлт болон үнийг тогтвортой байлгах үүрэгтэй. 

Малын эрүүл мэнд, гарал үүслийн бичиг гэх мэт баримт бичгийг үндэслэн идэшний махыг борлуулна. Хархорин зах, Саруул, Лавай, Фермер зах, Тэнгэр, Амгалангийн захад тогтмол мах худалдана. Махны нийлүүлэлтийг өсгөх зорилгоор энэ ажлыг зохион байгуулж байна. Өнгөрсөн зургадугаар сараас хойш махны экспорт зогссон.    

Нарийн ногооны үнэ өнгөрсөн 7 хоногийнхоос буурсан. Хоёр өдрийн өмнө 7 вагон хүлээн авлаа. Бид өмнө нь 350-370 тонн ногоо импортолдог байв. Сүүлийн долоо хоногт үүний 1/3-ийг импортоор авлаа. Энэ сард цагаан будаа, элсэн чихрийн нийт 159 вагон ачаа авах захиалгаа Хятадын талд өгсөн. Одоогоор 16 вагон буусан, 37 вагоныг ачиж байна. Цаашид авто замаар биш төмөр замаар буюу Замын-Үүдээс гадна Гашуунсухайт, Ханги, Бэрх боомтоор аж ахуй нэгжүүд гол нэрийн бүтээгдэхүүнээ оруулж болно.

Малын шүлхий, товруу гэх мэт өвчин гарлаа. Малын хулгай, отор нүүдлийн улмаас малын халдварт өвчин гардаг. Иймд бид  ОБЕГ-тай хамтран малчид зөвхөн аймаг дотроо л отор нүүдэл хийнэ.       


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.