Угаарын хий мэдрэгчийн зай хураагуурыг сольж эрсдэлээс сэргийлээрэй
Д.Лхам
Үйл явдал, Нийтлэл
/
2 сарын өмнө
Хэрвээ угаарын хий мэдрэгч төхөөрөмж нь эвдэрсэн, гээсэн, зай хураагуур нь дууссан бол хайртай дотны хүмүүсийнхээ төлөө худалдааны төвөөс худалдан авч, зай хураагуурыг сольж ажиллуулан болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй.
 
✅Угаарын хий мэдрэгчийн тухай:
 
Улаан гэрэл: Угаарын хийн аюултай түвшин илэрсэн тохиолдолд улаан гэрэл анивчиж дохиолол дуугарна.
 
АНХААРУУЛГА: Энэхүү дохиолол нь танай гэр байшинд угаарын хийн хуримтлагдаж угаартах эрсдэл үүсэж байгааг илтгэнэ.
 
Ногоон гэрэл: 30 секунд тутамд анивчвал уг төхөөрөмж зөв ажиллаж байгааг илтгэнэ.
 
Шар гэрэл: Мэдрэгч гэмтэлтэй үед шар өнгийн гэрэл анивчиж дохиолол дуугарна.
 
✅Угаарын хийн мэдрэгч төхөөрөмжид нь алдаа зааж шар гэрэл анивчвал "Таван Толгой Түлш" ХХК-ийн хэрэглэгчдэд үйлчлэх албаны 70119400 дугаарын утсанд хандаж тусламж аваарай.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.