Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын зөвлөлийн ээлжит хурал болж ӨНДӨРЛӨЛӨӨ
Д.Лхам
Үйл явдал
/
2 сарын өмнө
Хурлыг ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн удирдан явуулж, гэрээт эрүүл мэндийн байгууллагуудын “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг худалдан авах гэрээ”-нд хийсэн хяналт-үнэлгээ, шалгалтын үр дүнтэй танилцаж, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцэж байна.
 
Тодруулбал, өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, нийслэл, лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагууд, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын гэрээний хэрэгжилтийн үр дүн, тайланг хэлэлцэж, холбогдох чиглэлээр үүрэг, даалгавар өгч, шийдвэр гаргаж байна.
 
Үргэлжлүүлэн эмийн сангуудтай байгуулсан 2020, 2021 оны “Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээ”-нд хяналт-үнэлгээ хийсэн ажлын тайлантай танилцаж, цаашид авч, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэнэ.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.