"Тэрбум мод ” үндэсний хөдөлгөөнд аймаг, нийслэл хэрхэн оролцох талаар хэлэлцэж байна
Д.Лхам
Үйл явдал, Нийтлэл
/
2 сарын өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд "Ойн салбарын үндэсний чуулган"-ын Байгаль орчин, аялал жуулчлалын яам зохион байгуулж байна. Энэ хүрээнд аймаг, нийслэлийн Засаг дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга нарын оролцоо семинар Төрийн ордонд болж байна.
 
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх, төлөвлөгөө, арга зам”, “Монгол орны усны нөөц, ус ашиглалт”, "Үндэсний хөдөлгөөн ба ногоон санхүүжилт”, “Ойн салбарын технологи, инновацийн шийдэл”, “Үрийн нөөц бүрдүүлэх, мод үржүүлгийн газар байгуулах техник, технологийн шийдэл”, “Суурин газарт байгуулах цэцэрлэгт хүрээлэнгийн жишиг загвар” зэрэг сэдвээр хэлэлцлээ.
 
Өнөөдрийн чуулганаар байгаль орчны салбарын хууль, эрх зүйн шинэчлэл;
Байгаль орчны салбарын тулгамдсан асуудал, цаашдын хөгжлийн чиг хандлага;
Шинжлэх ухаанд суурилсан ойжуулалт ба байгаль орчин, ойн салбарын хүний нөөцийн хөгжүүлэлт;
Ойн салбарын технологи, инновацийн шийдэл;
Ногоон санхүүжилт-Таны боломж сэдвээр ярилцах юм.
Энэхүү үйл ажиллагаанд таримал ойн сангаараа улсдаа тэргүүлдэг Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж, БОАЖГ-ын дарга Х.Отгонмөнх нар оролцож байна.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.