Д.Тогтохсүрэн: Т.Аюурсайханы санаачилсан хуулийг ДЭМЖИХГҮЙ. Төр хувийн хэвшлээ ДЭЭРЭМДЭЖ БОЛОХГҮЙ!!!
З.Батхуяг
Үйл явдал
/
6 сарын өмнө

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2021.11.15/ хуралдаж, хоёр асуудлыг хэлэлцэж шийдвэрлэжээ. Хурлын шийдвэрийн талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ирэх 2022 оны Монгол Улсын нэгдсэн төсвийг баталсан. Ирэх жилийн төсөв маш чухал ач холбогдолтой. Хэдийгээр эдийн засгийн хямралтай байгаа ч эдийн засгаа тэлэх, хөрөнгө оруулалт болон орлогыг нэмэгдүүлэх талд чиглэсэн төсөв болсон. Төсөв баталсантай холбогдуулж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бүлгийн хуралд төсвийн зарцуулалттай холбоотой гурван чиглэлийн мэдээлэл хийсэн.

Нэгдүгээрт, эдийн засгийг хэрхэн сэргээж, экспортыг хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэг асуудлаар тодорхой мэдээлэл өгсөн. Хоёрдугаарт, хүний эрхийг хангах асуудалд УИХ, Засгийн газраас тодорхой зүйлүүд дээр анхаарах хэрэгтэй байгааг хэллээ. Гуравдугаарт, авлигатай тэмцэх чиглэлээр мөн УИХ, Засгийн газраас тодорхой ажлууд хийх хэрэгтэй байна. Эдийн засгийг сэргээх асуудлаар Засгийн газраас ирэх долоо хоногт тодорхой шийдвэрийн төслүүдийг УИХ-д өргөн барина.

Тухайн үед нь дахин ярилцахаар тогтсон. Бүлгийн хурлаар хэлэлцсэн дараагийн асуудал нь УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан нарын санаачилсэн, Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барьсан. Энэ хуулийн төслийг хэлэлцэх үеэр гишүүд талцах асуудал гарсан учраас бүлгийн хурлаараа хэлэлцэж, нэгдсэн шийдэлд хүрэх нь зүйтэй гэж үзэн УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаас завсарлага авсан. 

Тус хуулийн төсөл нь хоёр чиглэлээс бүрдэж байгаа гэж бид ойлгож байна. Нэгдүгээрт, жолоочийн хариуцлагын даатгалын санг төрд авахтай холбоотой асуудал. Хоёрдугаарт, дээрхи сангаас хохирогчдод төлөх нөхөн төлбөрийг нэмэгдүүлэхтэй холбоотой асуудал байгаа. Энэ асуудлыг МАН бүлгийн хуралдаанаараа хэлэлцээд гишүүдийн олонхи нь Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг гишүүдийн олонх нь дэмжих боломжгүй гэж үзлээ. Дэмжихгүй байгаагийн үндсэн шалтгаан нь нэгэнт энэ хууль хэрэгжээд 10 гаруй жил болж байна. Тодорхой хэмжээнд нийгэмд үр дүнгээ өгч байгаа гэж үзсэн. Иймээс хувийн хэвшлийн хийж байгаа ажлыг төрд авах хэлбэрээр асуудалд хандаж болохгүй гэж МАН-ын бүлэг хэлэлцлээ” гэв.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
6 сарын өмнө
172.69.252.137
Аюурсайхан зөв хууль санаачилсан МАН ийн бүлэг хэний эрх ашиг хамгаалаж энэ хуулийн төсөлийг дэмжсэнгүй вэ ард олон дургүй байгаа шүү дээ
Иргэн
6 сарын өмнө
172.69.252.137
Ийм арчаагүй хар цагаан..зөв бурууг ялгаж чаддаггүй төрөөр яанаа
Иргэн
6 сарын өмнө
172.69.252.137
Аюурсайханы зөв байсан гэж бодном.Тэр хуулийг хэлэлцдэггүй юм бол ард түмнийг хохиролдог даатгалын компанууддаа хяналт тавь.Хүнд суртал нь хэтэрчихсэн,нөхөн төлбөр гаргаж өгдөггүй байдлыг нь шийдвэрлэ.
Зочин
6 сарын өмнө
172.69.45.139
Аюурсайхан зев хууль санаачилсан намын булэг Догтохсурэн уг хуулыг АН-тай нийлж унгасан
Ганаа
6 сарын өмнө
172.69.45.141
Эргүү дагзнууд Аюурын зөв байсан
Ганаа
6 сарын өмнө
172.69.45.141
Эргүү дагзнууд Аюурын зөв байсан
Зочин
6 сарын өмнө
172.70.189.10
төр авлаа гэж бодий 2 жилийн дараа ашиггүй ажиллаж байна гээд нэг журмын нөхөрт хувьчилна. ийм л зураг харагдаад байна
Зочин
6 сарын өмнө
172.69.252.139
Иргэддээ хэрэгтэй зүйлийг дэмжихгүй байгаа гишүүдийг яалтай ч билээ. Төр нам 2 холигдохоо бодиоч
Зочин
6 сарын өмнө
172.69.45.143
Хувийн хэвшилд хуулиар бэлэн хоол өгч болохгүй. Албан журмын даатгал гэдэг бол бэлэн хоол. Даатгуулагчийг татах ямарч идэвх сонирхолгүй болно. Тийм болохоор сайн дурын даатгал болгочих хэрэгтэй.