ХУД: Амьдрах орчинг бүрдүүлэхэд дэмжин ажиллах албан хүсэлтийг хүргүүллээ
.
Үйл явдал
/
2 жилийн өмнө

Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх “Хан-Уул дүүргийн Соёлын ордон”-ны баруун талд “ЛЭЦ” ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/150 дугаар захирамжаар 412м2 газар эзэмших эрх олгогдсон бөгөөд тус компани нь эзэмшил газар дээрээ 4 давхар барилга барин үйл ажиллагаагаа явуулж  ирсэн.

/2021.02.05/ өдөр өөрийн барилгын хойд талд байсан хайс, хашлагыг буулган, барилгын хашаа барьж эхэлсэн тул 20 дугаар хорооны иргэд, оршин суугчдын санал, гомдлын дагуу Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарт тус компанийн үйл ажиллагааг хууль, журмын дагуу шийдвэрлэн өгч, иргэдийг амар тайван амьдрах орчинг бүрдүүлэхэд дэмжин ажиллах албан хүсэлтийг хүргүүллээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.