Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүд коронавирусийн эсрэг вакцинжуулалтад хамрагдаад байна
.
Үйл явдал
/
2 жилийн өмнө

Вакцинжуулалтын эхний ээлжид төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын 56 мянган ажилтан, КОВИД-19 халдварын эрсдэлтэй нөхцөлд ажиллаж буй цагдаа, онцгой төрийн албан хаагчдыг хамруулна.

ДЭМБ-аас албан ёсоор Pfizer, АstraZeneca вакциныг албан ёсоор бүртгэж авсан бөгөөд манай улсын хувьд өчигдөр өглөө Энэтхэг Улсад үйлдвэрлэсэн AstraZeneca компанийн Covishield вакцины 150,000 тунг тусламжаар хүлээн авсан юм.
 
Манай улс 2021 оны нэгдүгээр сарын 10-нд Pfizer, АstraZeneca, Moderna гэсэн гурван вакциныг Монгол Улсын эмийн бүртгэлд албан ёсоор бүртгэснээ зарласан. Хүн амынхаа 60%-ийг коронавирусийн эсрэг вакцинжуулалтад бүрэн хамруулахаар Засгийн газар төлөвлөсөн бөгөөд одоогоор БНЭУ-аас 150 мянган хүн тун Covishield вакцин, БНХАУ-аас 300 мянган хүн тун Синофарм вакциныг хүлээн аваад байна.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.