Ж.Бат-Эрдэнэ: “Цэнхэр Жаргалант”-ын зуслан маань удахгүй ашиглалтад орно
.
Үйл явдал
/
8 сарын өмнө
Одоогоос 60 жилийн өмнө буюу 1961 онд анх баригдсан хүүхдийн Жаргалант зуслангийн модон байшингууд стандартын шаардлагад нийцэхгүй болсон учраас Онцгой байдал, Мэргэжлийн хяналтын газраас хүүхэд хүлээн авах боломжгүй гэж дүгнэн, сүүлийн 6 жил үйл ажиллагаа явуулаагүй юм.
 
Шинээр барих зуслангийн ерөнхий төлөвлөгөөг Монгол Улсын хүүхдийн зуслангийн стандартын дагуу боловсруулж, 7 хотхонтой байхаар төлөвлөөд байна.
 
Үүнээс 60 хүүхэд амрах цогцолбор, 300 хүүхэд хооллох хүчин чадал бүхий гал тогоо, захиргаа аж ахуйн 2 давхар барилгын зураг төсвийг аймгийн Засаг даргын Тамгын газар, хэрэгжүүлэгч агентлаг болох Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хийлгэсэн ч улс, орон нутгийн төсөвт тусгагдалгүй өдийг хүрээд байсан юм.
 
Нийт 920 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий тус барилгын ажлыг 2021 онд эхлүүлж, улсын төсвөөс 665 сая төгрөгөөр санхүүжүүлсэн бол, үлдэгдэл санхүүжилт болох 255 сая төгрөгийг ирэх оны төсөвт тусгалаа.
 
Булганчуудын хүүхэд насны дурсамжийг тээсэн, байгалийн үзэсгэлэнт Жаргалантын аманд орших “Цэнхэр Жаргалант”-ын зуслан маань удахгүй ашиглалтад орно.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.