УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан ХЯТАД ИРГЭНИЙГ зодож танхайсан уу!!
З.Батхуяг
Үйл явдал
/
1 долоо хоногн өмнө

Эх орныхоо баялгийг вагон вагоноор гадаад руу гаргаж хөлжсөн олигархи түшээдийн “Дорнын говь” компанийн эзэн Борхүүгийн Дэлгэрсайхан төрийн түшээ хүнээс гарамгүй балмад үйлдэл гаргаж, хятад иргэнийг эмнэлэгт хэвттэл нь зодож ТАНХАЙРЧЭЭ. Тодруулбал “БНХАУ-ын хөрөнгө оруулалттай нэгэн замын компанийн ерөнхий инженер Чен Хо гэгчийг  Чингэлтэй дүүргийн 3дугаар хороонд байрлах, “Теди” төвийн урд талын оффистоо дуудаж улмаар ЗОДОЖ гэмтээсэн байна. “Ажил хэргийн уулзалт болно” хэмээн дуудахад инженер Чен Хо, орчуулагч Ван Дү Мэг дагуулан арваннэгдүгээр сарын 11-ний 17 цагийн үед очжээ.

Тэгтэл УИХ-ын эрхэм гишүүн Б.Дэлгэрсайхан инженер Чен Хог “Чи муу яагаад маскаа авдаггүй юм бэ?” гэх шалтгаанаар хоншоор нармайд нь хэд хэд цохиж, хамрыг нь хугалан, шилбэ, тархи толгой руу нь цохисон аж. Чен Хо-гийн хамар хугаран, тархинд цус хурж, өвдөг нь бяцарсан төдийгүй шилбэний орчим ярагдсан 10 сантиметр шархыг нийлүүлэн оёсон гэх мэдээлэл байна. Дэлгэрсайхан гишүүний хувьд өмнө нь Дорноговь аймагт хийсэн нэгэн уулзалтын үеэр “Үнэндээ бол Энхтүвшин бид хоёр л тэр Хятадыг нь олж дарамталсаар байгаад авсан. Үндсэндээ хүний хувийн өмчийг дээрэмдсээр байгаад болгосон ш дээ” хэмээн хэлж байсан нь үйлдлээр нь харагдаж байна. Хүн баян байж болно, эрх мэдэлтэй байж болно. Гэхдээ гадны иргэнийг ингэж дарамталж, ЗОДОЖ, ТАНХАЙРЧ БОЛОХГҮЙ. Өргөсөн тангарагаасаа няцаж, балмад үйлдэл гаргасан Дэлгэрсайхан гишүүнийг энэ үйлдлийнх нь төлөө ЭГҮҮЛЭН ТАТАХ үндэслэл болж байна.  


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.