Хилийн цаанаас ТОМОРЧ байхаар эх орондоо ирээд ХЭРГЭЭ ШАЛГУУЛ, Ч.Сайханбилэг ээ!!!
З.Батхуяг
Үйл явдал
/
1 долоо хоногн өмнө

Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд Чимэдийн Сайханбилэг

2012 оны сонгуулиар арай гэж олонхи болсон Ардчилсан намынхан ШИНЭЧЛЭЛИЙН ЗАСГИЙН ГАЗАР гэгчийг бүрдүүлсэн ч төд удалгүй тонгорч унагачихаад Чимэдийн Сайханбилэг Ерөнхий сайд болов. Түүний тэргүүлсэн Засгийн газрын түмэнд хэрэгтэй ганц хийсэн зүйл “НӨАТ-ын буцаан олголт”. Үүнээс өөр гялайж, гялтайх гавьяа үгүй. Харин хараар будуулж, муугаар дуурсагдах олон алдаа гаргасан. Улстөрийн түүхэнд ТОД ХАРААР БИЧИГДЭН үлдсэн нэг зүйл бол алдарт “ДУБАЙН ГЭРЭЭ” гэгч юм. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг намынханаасаа нуугдан байж Дубайд очиж хийсэн энэ нууц гэрээний гор өнөөг хүртэл арилаагүй байгаа. Оюутолгойн нэмэлт санхүүжилтийн гэрээ хэмээн өөрөө тодотгоод буй уг хэлэлцээр нь улсад ашиггүй, түмэнд тусгүй зүйл болсон гэдгийг  “босоо” хэмээх С.Ганбаатар тэргүүтэй поп улстөрчид ул болтол давтаж, улиг болтол нь орилсоор буй.

Эхнээсээ л алдаатай байгуулсан Оюутолгойн гэрээг УЛСДАА АШИГТАЙ болгох оролдлогыг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хүчээр эхлүүлээд байгаа. Гэтэл САЙН ЮМАНД САДАА МУНДАХГҮЙ гэгчээр эх орноосоо дүрвэж, интерполоор эрэн сурвалжлагдаж байсан өнөөх Ч.Сайханбилэг чинь гэнэт гарч ирэнгүүтээ “Х.Нямбаатар аа, ахын дүү. Аятайхан байгаарай. Чамаас би айлаа юу” хэмээн томорчээ. Хулгайгаар шахам хийсэн энэ хэргийнхээ төлөө тэрбээр орон шоронд хүртэл сууж, арга барахдаа харь улсад толгой хоргодож байгаа. Эх орноосоо дүрвэж, интерполоор эрэн сурвалжлагдаж явахаар Ч.Сайханбилэг ээ, ЭХ ОРОНДОО ирээд эр хүн шиг ХЭРГЭЭ ШИЙДҮҮЛЧИХ. Хилийн цаанаас томорч байхаар хар толгойгоороо хариуцлагаа хүлээчих.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.