СОГТУУ, ГАЛЗУУ гишүүдийн ЁС ЗҮЙГҮЙ үйлдлийг Б.Бат-Эрдэнэ аварга ШҮҮЖ ЧАДАХГҮЙ шүү дээ!!!
З.Батхуяг
Үйл явдал
/
1 долоо хоногн өмнө

Монгол бөхийн торгон ногоон дэвжээнд 12 жил босоо түрүүлсэн дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ улстөрд ч босоо байж 2004 оноос хойшхи сүүлийн таван сонгууль дараалан ялалт байгуулсан. Ерөнхийлөгч асан Х.Баттулга нэгэнтээ Б.Бат-Эрдэнийн “Доктор гэдэг бол худлаа шүү. Хүн намтраа худлаа бичээд эхлэхээрээ л болохоо байдаг. Тамирчин байсан түүнд хууль зүйн сургуульд сурах зав байгаагүй” хэмээн шоглож хэлсэн нь нэг хэсэг хүчтэй тархсан. Монголчууд угаас бөхөд хайртай ард түмэн гэдгээ нотлож Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн түүнд чамлахааргүй санал өгсөн. Өрсөлдөгч нь Ц.Элбэгдорж гуай байгаагүй бол тэр хариугүй Ерөнхийлөгч болох дөхсөн азтай эр.

Өнөөгийн парламентад ч бас эрэмбэ зааж “ЁС ЗҮЙ, САХИЛГА ХАРИУЦЛАГЫН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА” гэх өөртөө ахадсан том ачааг үүрч, нуруугаа бөгтийлгөж яваа. Мөнгө, эрх ашгийн төлөө нүдээ ухахаас ч буцахгүй шинэхэн гишүүд “БА” аваргын үгэнд орж, номхорч харагдаач!!! “Шуудайнд хийсэн үрхийн эвэр шиг” эв эегүй гишүүд түүний үгэнд орно гэдэг худлаа. Ёстой нөгөө даахгүй нохой булуу хураана гэдэг шиг юм болж байна. Мань хүн ч “Би энэ гишүүдийг хүчрэхгүй. Миний чадах зүйл бол ердөө “САНУУЛГА ӨГӨХ” гэж учирлав. Ёстой нөгөө ЖУДАГ, ЦАДИГ, бөхийн нэр хүндээрээ л ийм шийдвэрт хүрсэн байх. Б.Бат-Эрдэнэ аваргын ХЭР ХЭМЖЭЭ л энэ дээ, хөөрхий!


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.