ETT бонд гаргах хүсэлтээ Монголын хөрөнгийн биржид хүргүүллээ
.
Үйл явдал
/
1 жилийн өмнө

“Эрдэнэс-Тавантолгой” ХК нь стратегийн ач холбогдол бүхий төмөр зам, нүүрс баяжуулах үйлдвэр, дулааны цахилгаан станцын бүтээн байгуулалт зэрэг томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зорилготой санхүүгийн зах зээлд хамгийн өндөр дүн бүхий 2 их наяд хүртэлх төгрөгийн болон ам.долларын бонд гаргах хүсэлтээ Монголын Хөрөнгийн Биржид өнөөдөр /2021.03.05/ хүргүүллээ.

   Энэхүү арга хэмжээнд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Үнэт цаас санхүүжилтын газрын дарга С.Ашидмөнх, Тэргүүлэх Андеррайтер “БиДиСЕК” ҮЦК” ХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Даянбилгүүн, Андеррайтер “ЭмАйСиСи” ҮЦК -ийн Захирал С.Гантулга, Монголын Хөрөнгийн биржийн захирал Х.Алтай нар оролцов.   

   Уг хүсэлтийг Монголын Хөрөнгийн Бирж, Санхүүгийн Зохицуулах Хороо хянаж, холбогдох зөвшөөрөл гарснаар арилжааны захиалга эхэлнэ.

   Бондын арилжаа эхэлж, төлөвлөсөн бүтээн байгуулалтуудад хөрөнгө оруулалт хийснээр 2021-2025 онд 186.1 сая тонн нүүрс олборлож, 172.6 сая тонн нүүрс борлуулж, нийт 10,742.4 сая ам.долларын орлоготой, 3,664.4 сая ам.долларын цэвэр ашигтай ажиллаж, улсын төсөвт 2,479.9 сая ам.доллар төвлөрүүлэх төлөвлөгөөтэй байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.