ДАМПУУРАХ гэж буй ХӨГЖЛИЙН БАНКНААС цалинждаг ТУЗ-ийн гишүүдтэй ТАНИЛЦ!!!
З.Батхуяг
Нийтлэл, Сэдэв, асуудал
/
1 долоо хоногн өмнө

Монгол Улсын Засгийн газар 2010 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Монгол Улсын Хөгжлийн банкийг байгуулахаар шийдвэрлэсэн. Үүний дараагаар Монгол Улсын Их Хурлаас Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийг 2011 оны 02 дугаар сарын 10-ны өдөр баталж, Хөгжлийн банкийг Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилго бүхий үйл ажиллагааг эрхлэх тусгайлсан чиг үүрэгтэй, ашгийн төлөө, төрийн өмчит хуулийн этгээд байхаар уг хуульд зааж өгсөн. Ийнхүү Хөгжлийн банкны үйл ажиллагаа явуулах эрх зүйн үндэс бүрэлдэн тогтсон.

Хөгжлийн банкны эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал, түүний чөлөөт цагт төлөөлөн удирдах зөвлөл байна. Төлөөлөн удирдах зөвлөл нь есөн гишүүнтэй байх бөгөөд тэдгээрийн дөрөв нь хараат бус гишүүн байна.

Сангийн сайдын шууд урдирдлага доор үйл ажиллагаа явуулдаг Хөгжлийн банк ирээдүйд ДАМПУУРАХ ЭРСДЭЛТЭЙ болсон гэдгийг онцолсон. Тэрбээр “Хөгжлийн банкыг цаашид экспорт, импортын чиг баримжаатайгаар түлхүү хөгжүүлнэ. Учир нь, Монгол Улсад худалдааны санхүүжилт дутагдалтай байна. Энэ оны нэгдүгээр сараас хойш Хөгжлийн банк нэг ч зээл олгоогүй. Тус банкны нийт зээлийн үлдэгдэл гурван  их наяд төгрөг байгаагаас нэг их наяд төгрөг нь чанаргүй зээл.  Иймд шинэ зээл өгөх чадамжгүй.  Банк татан буугдах хэмжээнд хүрч болзошгүй учраас Монголбанк тус банкинд хяналт шалгалт хийж байна. Төсвөөс томоохон зээлийг санхүүжүүлэх боломжгүй тул Хөгжлийн банкийг байгуулсан. Одоогийн балансаар тус банк үйл ажиллагаа явуулах боломжгүй гэсэн үг. Ойрын хугацаанд бүтцийн өөрчлөлт хийнэ. Чанаргүй зээлээ хурдан эргэн төлүүлэхэд илүүтэй анхаарна” гэж байсан.

Тэгвэл Сангийн сайдын “ДАМПУУРАХ ЭРСДЭЛТЭЙ” гэж тодотгосон “ХӨГЖЛИЙН БАНК”-ний ТУЗ-д дараах эрхмүүд ажилладаг байна.

Тус банкны ТУЗ-ийн даргаар Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт ажилладаг. ТУЗ-ийн гишүүн буюу зүгээр сууж байгаад ЦАЛИН авдаг дараагийн эрхмүүд бол Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Д.Ганбат, Барилга, хот байгуулалтын төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, Гаалийн ерөнхий газрын ХМССТ-ийн дарга Ц.Дорждагва, ШЕЗ-ийн санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Цогбадрах, ТУЗ-ийн хараат бус гишүүнээр Аудитын хорооны дарга Р.Мөнхтөр, Тавантолгой, Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийг хуулийн ахлах зөвлөх М.Золжаргал, МУИС-ийн Бизнесийн сургуулийн доктор Н.Батнасан зэрэг есөн эрхэм ажилладаг байна.

Хөгжлийн банк угаас асуудалтай газар гэдгийг түмэн мэднэ. Их хэмжээний хохирол учруулсан Б.Мөнхбат тэргүүтэй дарга нарыг саяхан шүүхийн шийдвэрээр ялгүй үлдээсэн бол МАН-ын Засгийн газрын үед их хэмжээний зээл авсан ААН-үүд зээлээ төлөхгүй удааж, хохирол учруулаад байгаа юм.  


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
1 долоо хоногн өмнө
172.69.252.141
Хаа хамаагүй хүмүүс ТУЗ-д нь байх юм ийм ашиг сонирхолын зөрчилтэй хүмүүс байхаар чинь дампуурахгүй яахав дэн
Зочин
1 долоо хоногн өмнө
172.69.252.143
Цогбадрах Магнайсүрэн Золжаргал Дорждагва гээд ямар хамааралтай хүмүүс бна. Эд нарын оронд Монгол банк, Үндэсний аудитаас хүмүүс байх хэрэгтэй юм биш үү
Ккк
1 долоо хоногн өмнө
172.69.252.137
Банкны ТУЗ-д нэг ч банкир, хөрөнгө оруулалтын шижээч байхгүй наасссс
Зочин GBRSUHk
1 долоо хоногн өмнө
172.70.142.195
Ийм бузарын банкаа дампууруулдаг хий хоосон баахан цалин цуурга шагнал урамшуулал авдаг төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг эрүүгийн хариуцлагад татах хэрэгтэй
Зочин GBRSUHk
1 долоо хоногн өмнө
172.70.142.195
Ийм бузарын банкаа дампууруулдаг хий хоосон баахан цалин цуурга шагнал урамшуулал авдаг төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг эрүүгийн хариуцлагад татах хэрэгтэй