Ц.Жаргалантуул: Сургууль, цэцэрлэг эхэлснээс хойш халдвар авах хүүхдүүдийн хувь өсөөгүй
.
Үйл явдал
/
7 сарын өмнө
Нийслэлийн хэмжээнд хоёр сургууль, долоон цэцэрлэг зайны сургалтад шилжээд байна. Цэцэрлэг, сургуулийн орчинд коронавирусийн халдвар ямар түвшинд байгаа болон халдвар илэрсэн тохиолдолд ямар арга хэмжээ авч буй талаар Нийслэлийн Боловсролын газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ц.Жаргалантуулаас тодрууллаа.
 
-Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө нийт халдварт өртсөн хүмүүсийн 19 хувь нь хүүхдүүд байсан. Хичээл сургууль эхэлсэн ч энэ хувь өсөөгүй. Нөгөөтээгүүр халдвар авч өвчилж буй хүүхдүүдийн хувьд сургуулийн орчноос илүүтэй ахуйн хүрээнд халдвар авч байна. Мөн зайны сургалтад шилжиж буй анги бүлгийн тоо ч буурах магадлалтай. Тиймээс Боловсрол, шинжлэх ухааны яам болоод Нийслэлийн Боловсролын газраас танхимын сургалтыг илүү зохион байгуулах бодлого баримталж байна. Эцэг эхчүүдийн тухайд ч хүүхдийн хичээлийн хоцрогдлоос шалтгаалан танхимын сургалтыг дэмжиж байгаа.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.