Ц.Сэргэлэн: Нутгийн удирдлагын дэд хорооны сургалтаар тойрогтоо ажиллаж байна
.
Үйл явдал
/
1 жилийн өмнө
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны Нутгийн удирдлагын дэд хорооны сургалтаар тойрогтоо ажиллаж байна.
 
Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны Нутгийн удирдлагын дэд хороо болон Төрийн албаны зөвлөлөөс хамтран зохион байгуулж байгаа Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилт, хуулийн шинэчлэлийн талаар, МУ-ын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн (шинэчилсэн найруулга) үзэл баримтлалыг танилцуулах, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг зэрэг сургалт хэлэлцүүлгийн ажлаар тойрогтоо ажиллаж байна.
 
Мөн түүнчлэн Боловсролын ерөнхий хуулийн төслийн танилцуулга, дагах бусад хуулийн хэлэлцүүлгийг зохион байгуулах ажлыг зохион байгуулан хэлэлцүүлгийг хийж байгаа бөгөөд хэлэлцүүлэгт УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны гишүүн, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Б.Баярсайхан, А.Адъяасүрэн нар, БШУЯ-ны албаны хүмүүс аймагт маань хүрэлцэн ирж оролцож байна.
 
Эрхэм хүндэт багш сурган хүмүүжүүлэгч та бүхэн маань боловсролын хуулийн хэлэлцүүлэгтээ идэвхтэй оролцож, хуулийн төсөлдөө өөрсдөдөө тулгамдаж байгаа асуудлаа шигтгээсэй гэж хүсье.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.