Э.Эрдэнэ: Хаанбанкы харилцагч 2,3 сая иргэний НУУЦ мэдээлэл алдагдаж, ХАКЕРДУУЛСАН
З.Батхуяг
Үйл явдал
/
6 хоногийн өмнө

Монгол Улсын 2,3 сая иргэний 4 сая орчим мэдээллийг 700 ам.долларын үнэтэйгээр худалдаалж байна гэх зар хакеруудын сайтад байршсан талаар өмнө нь мэдээлж байсан. Уг сайтын Marketing Database  буюу зарын хэсэгт PieWithNothing гэх нэртэй хэрэглэгч Монгол Улсын 2,3 сая иргэний нэр, овог, утасны дугаар, и-мэйл хаяг, гэрийн хаяг, ажил, регистрийн дугаар,  хэрэглэгчийн болон бусад мэдээллүүд зарж байгаа талаар бичжээ. 2019 оны есдүгээр сард элссэн уг хэрэглэгч "Хэрвээ энэ мэдээллийг худалдаж авахыг хүсвэл та над руу зурвас бичнэ үү" гэж бичсэн байв.

Энэ талаар Тагнуулын ерөнхий газрын Мэдээллийн аюулгүй байдлын газрын дарга Э.Эрдэнэ "Монгол Улсын 2.3 сая иргэний мэдээлэл алдагдсан асуудал гарсан. Уг мэдээлэл нь хакеруудын алдагдсан мэдээллийг борлуулдаг Raidforums.com гэх хар зах хэлбэрийн сайтад зарагдаж байсан. Мэдээлэл энэ оны аравдугаар сарын 6-нд анх тухайн сайт дээр тавигдсан. Энэ асуудлыг шалгахаар манайхаас ажлын хэсэг гараад ажиллаж байгаа. Мэдээллээс үзэхэд эхний ээлжид Хаанбанкны мэдээлэл болох нь дансны дугаар, ил тавигдсан мэдээллээс нь дүгнэж болохоор байна. Үүнээс цааш нарийн мэдээллийг нийтэд танилцуулах боломжгүй байгаа" гэв.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
5 хоногийн өмнө
172.68.144.8
ХААН банк хатиуцлагагүй л байгаа нь тодорхой боллоо. Монголд нууцаа алдаагүй хүн байхгүй шүү дээ. Зөвхөн тухайн хэдийд талийгаач болох л нууц байгаа ыайх. Хаа сайгүй хурууны хээ авна. Дуртай хорооны ажиотан дансны дцгаар гэр үнэмлэхний дугаар РД -ыг утсаар байнга авна. Төрийн үйлчилгээний ажилчид албан ажлаа ингэж л хийдэг.