Хан-Уул Эко дүүргийн ИРГЭН “Манай хороо-Миний гудамж” аянд шалгарчээ
Д.Лхам
Үйл явдал
/
6 хоногийн өмнө
Хан-Уул Эко дүүргийн 12 дугаар хорооны иргэн Д.Аманжолынх эко орчинг бүрдүүлэн дүүргийнхээ ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажилд идэвх оролцоотой байж, “Манай хороо-Миний гудамж” аянд шалгарсан??
 
?Хашаандаа явган хүний зам тавьж, хаягдал дугуй ашиглан хүүхдийн тоглоомон сандал, сагсны талбай, агаарын теннисний талбай, саун душ, усан оргилуур, сүүдрэвч, гэрэлтүүлгийг гарын доорх материал ашиглан хийсэн бөгөөд мандлын цэцэг тарьж ногоон байгууламжтай тохилог орчинг бүрдүүлсэн байна.??
 
?Гоёлын дөрвөн төрлийн мод голт бор, гацуур, улиас, шилмүүс, шар хуйс тарьж, жимсний мод 6 төрлийн чацаргана, нохой хошуу, үхрийн нүд, долоогоно, монос, бөөрөлзгөнө зэргийг тарьж ургуулан өрхийн хэрэгцээгээ хангадаг байна.
 
?Өөрийн эзэмшлийн талбайг арчлан хамгаалж, амьдардаг орчноо өөрийн гараар ая тухтай, тохижуулж болохын жишээг үлгэрлэн таниулсан Эко дүүргийн Эко өрхдөө баярлалаа??
 
Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар
 
 
 

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.