Агаарын чанарыг сайжруулах бүс, бүсэд мөрдөх журмыг шинэчлэн баталлаа
.
Үйл явдал
/
8 сарын өмнө
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн хамтарсан тушаал, захирамжаар “Агаарын чанарыг сайжруулах бүс, түүнд мөрдөх журам”-ыг шинэчлэн баталлаа. 2021 оны аравдугаар сарын 13-ны өдрийн А/322, А/780 дугаар тушаал, захирамжийн дагуу 2021-2022 онд агаарын чанарыг сайжруулах бүсийг үндсэн дөрвөн бүсэд хувааж, бүсэд хамаарах хороодын тоог зааж өгсний дээр журмаар иргэн, аж ахуйн нэгж байгууллага, төрийн байгууллагын эрх үүрэг, зохицуулах харилцааг тодорхой заасан байна.
“Агаарын чанарыг сайжруулах бүс, түүнд мөрдөх журам”-тай https://legalinfo.mn/mn/detail/16231325191501 линкээр орж танилцана уу.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.