Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар 100 сая төгрөгөөр хувьдаа АВТОМАШИН авах уу...!!!
З.Батхуяг
Үйл явдал, Сэдэв, асуудал
/
4 хоногийн өмнө

Улс орныг хамарсан онцгой нөхцлийн үед УОК-ын шийдвэр зааварчилгааны дагуу тухайн аймаг, дүүрэг, сум багт шуурхай арга хэмжээ авах зорилгоор салбар онцгой комиссыг байгуулдаг. Энэ дагуу ковидын үед 21 аймаг, есөн дүүрэг, 330 сум бүрт онцгой комисс байгуулагдсан.  Тэгвэл чоно борооноор гэгчээр Баянгол дүүргийн онцгой комисст автомашин худалдан авах тендер   зарлажээ.

Дүүргийнхээ иргэдийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлд зардал гаргаж чадаагүй тус дүүргийнхэн эсрэгээрээ өөрсдийн унах унаанд илүү анхаарал хандуулсан нь хачирхалтай. Баянгол дүүргийн онцгой комиссын даргаар Засаг дарга Ө.Сумъяабаатар ажилладаг. Тэгэхээр энэ тендерийн цаад эзэн нь дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар дарга хот тодор унах унаагаа бэлдүүлсэн байж ч болох юм.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.