“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Core I5 үзүүлэлттэй 23 ширхэг ЗӨӨВРИЙН КОМПЮЬТЕР авна
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
3 хоногийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Монгол улсыг ногооруулах, цөлжилттэй тэмцэх бодлогын хүрээнд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг санаачилсан. Энэ хүрээнд эхний ээлжид бүх төрийн байгууллагууд мод тарьж эхлэсэн бөгөөд бүрэн эрхийн дөрвөн жилийн хугацаанд аймаг орон нутагтаа хэдий хэмжээний мод тарихаа зөвлөлдөөд байгаа. Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Ерөнхийлөгчийн тамгын газартай хамтран хэрэгжүүлж буй энэ төслийн хүрээнд Засгийн газрын бүтцэд “Ойн судалгаа, хөгжлийн төв”-ийг байгуулсан. Тэгвэл тус газраас ажлын эхлэл, бэлтгэл баазаа хангах зорилгоор орчин үеийн үзүүлэлт өндөртэй core i5-тай 23 ширхэг зөөврийн нөөтбүүкийг улсын төсвийн 70 сая төгрөгөөр худалдан авахаар ТЕНДЕР зарлажээ!!


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.