УОК: Нисэх онгоц, авто замын боомт орчимд иргэд, зорчигчдоос шинжилгээ авна
Д.Лхам
Үйл явдал
/
1 сарын өмнө

Улсын онцгой комисс өнөөдөр 11:00 цагт хуралдаж гаргасан зарим шийдвэрийн талаар мэдээлж байна.

 

Шадар сайд С.Амарсайхан:

Эрдэмтэд шинэ хувилбар омикроныг судалж эхэлсэн ба эцсийн байдлаар судалгааны дүгнэлт албан ёсоор гараагүй байна. Асуудалд тайван хандаж, сандрахгүй байхыг хүсье. Өнөөдрийн хуралдаанаар дараах арга хэмжээг шийдвэрлэлээ.

1. Халдвар тархсан улсаас ирж байгаа болон тухайн улсаар дайран ирж байгаа гадаадын иргэдийг хүлээн авахгүй.

2. Харин өөрийн улсын иргэдээ /өөрийнх нь зардлаар/ тусгаарлалтад 10 хоног байлгах

3. Өнөөдөр ирэх 200 гаруй энхийг сахиулагчдыг 14 хоног тусгаарлана

4. Нисэх онгоц, авто замын боомт орчимд иргэд, зорчигчдоос шинжилгээ авна

5. Онцын шаардлагагүй бол гадагшаа аялахгүй байх, аялсан бол иргэн ирээд 10 хоног тусгаарлагдана.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
1 сарын өмнө
172.69.252.137
hol hori