ШИНЭ мутаци бүртгэгдсэн зөөвөрлөгдсөн улсаар зорчсон иргэдийг өөрсдийнх нь зардлаар 10 хоногт тусгаарлна
Д.Лхам
Үйл явдал
/
1 сарын өмнө
Өмнөд Африкаас гаралтай “Ковид-19”-ийн халдвар тархах хурд нь онц аюултай шинэ мутаци хувилбарын талаар ДЭМБ өчигдөр мэдэгдэл гаргасан. Үүнтэй холбогдуулан Улсын Онцгой комисс хуралдаж дараах шийдвэрийг гаргалаа.
 
- Халдвар тархсан улсаар зорчсон болон тухайн улсаар дайран өнгөрсөн гадаадын иргэдийг Монгол Улс хүлээн авахгүй байх
- Халдвар тархсан улс орнуудад зорчсон, дамжин өнгөрсөн, халдварын өндөр эрсдэлтэй бүсээр аялсан Монгол Улсын иргэдийг хүлээн авах бөгөөд өөрсдийн нь зардлаар 10 хоног тусгаарлалтад байлгах
- Өнөөдөр Өмнөд Судан Улсаас ирэх “Энхийг сахиулагчид”-ыг тусгаарлах, Одоогоор Өмнөд Суданд шинэ мутаци бүртгэгдээгүй
- Нисэх онгоцны буудал, авто замын боомт, хилийн шалган нэвтрүүлэх орчимд иргэд, зорчигчдоос шинжилгээ авах
- Онцын шаардлагагүй бол гадагшаа аялахгүй байх, шинэ мутаци бүртгэгдсэн зөөвөрлөгдсөн улсаар зорчсон иргэдийг өөрсдийнх нь зардлаар 10 хоногт тусгаарлах шийдвэрийг УОК-оос гаргалаа.
Нэмэлт мэдээлэл: “КОВИД-19”-ийн шинэ мутаци Омикрон хувилбар Өмнөд Африк, Ботсвани, Зимбабве, Намиби, Лесото, Эсватини, Мозамбик, Малива, Израйль, Хонконг, Бельги гэсэн улсуудад бүртгэгдээд байна. ДЭМБ шинэ мутаци тархаж байгаатай холбоотойгоор улс орнуудыг вакцины хамрагдалтаа нэмэгдүүлэхийг зөвлөж байна.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.