В.В.Абрамченко “Монгол талаас дарга томилуулах бол тарифаа чөлөөл” хэмээн тулгажээ
З.Батхуяг
Үйл явдал
/
1 сарын өмнө

нгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 23 дугаар хуралдаанд арваннэгдүгээр сарын 26-нд буюу өнгөрөгч баасан гарагт болж өндөрлөсөн билээ. Тус уулзалтаа яригдсан зарим асуудлууд ихээхэн шүүмжлэл дагуулж байгаа юм.

Тодруулбал, ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга В.В.Абрамченкогийн хөндсөн хоёр асуудлын нэг нь УБТЗ-ын даргын асуудал. “Монгол талаас даргаа томилуулах бол тарифаа чөлөөлөх зэргээр бодлогын дэмжлэг үзүүл” гэх тулгалт хийсэн гэгдэж байна.Манай талаас Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн найз Х.Хэрлэнг томилуулахын тулд төсвөөсөө Монп 1,2-ын 130 тэрбумын өрийг төлөхөөр тогтоолын төслийг хэлэлцэж буй. Өнгөрсөн долоо хоногт УБТЗ-ын Ерөнхий хороо буюу ТУЗ хуралдаж Х.Хэрлэнгийн томилгоог хэлэлцэж эцэслэх байсан ч долоо хоногоор хойшлоод байгаа билээ.

 
 

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.