Таван аймгийн 45 суманд хэрэгжих төслийн мэдээллийг танилцууллаа
Д.Лхам
Үйл явдал
/
1 сарын өмнө
Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төслийн II, III шат 2020 оноос баруун бүсэд хэрэгжиж эхэлсэн.
 
Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан кластерийн зорилтот сумуудад мэдээлэл дутмаг байгаа. Иймд Ховд аймаг дахь зөвлөх баг, төслийн ажилтнууд хамтран Ховд, Увс, Баян-өлгий, Говь-алтай, Баянхонгор аймгийн 45 суманд үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч ажиллаж байна.
 
?Орчны бүсийн иргэдийн амьжиргааг дэмжих ажлуудын талаар харилцан ярилцаж, орон нутгийн онцлогт тохируулан аж ахуйг хөгжүүлэх, байгаль орчны мэргэжлийн байгууллагаас гадна орон нутаг цаашид төсөлтэй хэрхэн хамтарч ажиллах санал солилцов.
 
?Төслийн зүгээс 2021 орон нутагт хийж хэрэгжүүлсэн ажил, кластер, экологийн холбоос нутаг, хуваарилалт, менежментийн зөвлөл, төлөвлөгөөний талаар дэлгэрэнгүй мэдээллийг аймаг, сум орон нутгийн удирдлага, иргэд, бүлэг нөхөрлөлийн төлөөллүүдэд өгч ажиллаж байна.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.